•●•11•●•

1.4K 117 0
                                    

"Юнги босоорой өнөөдөр дахиад эмнэлэг явах ёстой мэдэж байна уу?" би ийнхүү хэлсээр түүний хөнжлийг хуу татаж хаяхад тэр нүдээ нухалсаар дээш босч ирэн шууд л угаалгын өрөөрүүгээ зүглэв.
Би түүний орыг хурааж тавьчихаад гал тогооруу орон түүнд өглөөний цай бэлдэж өгөхөд тэр "Цаг хэд болж байна" гээд тавчикаа чирсээр хоолны ширээний ард ирж суулаа.
Би 2 аяганд жүржийн шүүс хийгээд нэгийг нь Юнгид нөгөөг нь өөртөө тавиад "9 өнгөрч байна. Өчигдөр юу хийсэн болоод ингэж нойроо харамлаад байгаа юм? Та чинь 6 гээд л сэрчихдэг биш билүү" гэхэд тэр жүүсээ нэг амьсгаагаар ууж дуусгаад ширээн дээр стаканаа огцом тавьж амаа арчаад "Аахх сайхан байна. Өчигдөр найзуудтайгаа уулзсан юм аа. Өөр яавал гэж" гээд хоолоо идэж эхлэв. Би түүний хоолоо идэхийг хараад гар утсаа гарган суухад тэр нааш харснаа "Чи яагаад юм идэхгүй байгаа юм? Хоёр хүний хоол хийхээс залхуураа юу?"
"Үгүй ээ, Би гэртээ юмаа идчихээд ирсэн. Та л болчихвол бид хурдан эмнэлэг явж ирээд би маргаашийн ажилдаа бэлдэх хэрэгтэй байна" би ийнхүү хэлэн түүний юмаа идэж байгааг ажиглаж эхлэхэд тэр "Зазаа ойлголоо" гээд хоолоо бушуухан шиг идэж дуусгаад бид түүний машинд суун эмнэлэгийн зүг хөдөллөө.

Бид түгжрэл дунд зогсож байхад "Нээрээ хэд хоногийн дараа эмээ рүү явна шүү. Өмнө нь очиж чадаагүй. Одоо миний гар ч гэсэн эдгэж байгаа болохоор эмээ энийг анзаарахгүй байх. Тийм болохоор маргааш гэхэд тэр дадлага ажилаа хурдан дуусгаарай" гээд утсаа гарган нэг хүн рүү залгав.

"Ойлголоо... Гэхдээ Сура эгч хамт явах юм уу?"
"Тиймээ хамт явна. Бас чи заавал тэр газар дадлага хийдэг нь яаж байгаа юм? Ах нь тэрнээс ч илүү том компанитай байхад ичмээр юм?" гээд хариу өгөхгүй байх дуудлагаа таслан бухимдахад нь миний инээд хүрж "Заа зүгээр ээ. Би өөрөөгөө хэр болохыг шалгаж үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол байнга таниас зүүгдэж амьдарна гэж юу байхав дээ" гэхэд тэр бага зэрэг инээмсэглэл тодруулан "Овоо ухаан сууж байгаа ч юм уу" гээд үргэлжлүүлэн жолоогоо барив.

Түүнийг гаран дээрх шархаа цэвэрлүүлэн хөнгөн наалт хийлгэх хооронд нь би хүлээлгийн өрөөнд түүнийг хүлээж байлаа.

Тиймээ тэр өдрөөс хойш хэдийн 7 хоног өнгөрчихсөн. Эхэндээ надад их л гунигтай санагддаг байсан ч би үүнийг зүгээр л амьдралд минь тохиосон жижигхээн адал явдал гэж хүлээж авахаар шийдсэн юм. Хэдий дахиад нэг боломж гараад ирэх ч юм билүү гэж бодон түүний дугаарыг Жиминээс асуун тэмдэглэж авсан ч одоо бодоход үнэхээр хэрэггүй зүйл хийж ээ.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now