•●•3•●•

1.7K 140 0
                                    

Тэр надаас бас өөрөөсөө бүх бэхэлгээгээ салгасаныхаа дараа Юнги бид 2т арын суудалд суун бүсээ зүүхийг сануулав. Би юу ч дуугаралгүй одоог хүртэл урсах хөлсөө гараараа нэг шудраад уйлснаас минь болоод хариугүй гарах гэж буй нусаа нэг татан бүснийхээ учрыг олох гэж хичээхэд Юнги бүсийг минь бүсэлж өгөв.

Дараа нь тэр урд талын 2т хандан "Энэ тэгээд газар хөдлөлт юм биз дээ? Та нар үүнийг мэдэж байсан уу?" гээд баргар царай гарган асуухад 2-р нисгэгчийн суудалд сууж буй нэгэн "Тиймээ энд газар хөдлөлт болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дараа нь тэр урд талын 2т хандан "Энэ тэгээд газар хөдлөлт юм биз дээ? Та нар үүнийг мэдэж байсан уу?" гээд баргар царай гарган асуухад 2-р нисгэгчийн суудалд сууж буй нэгэн "Тиймээ энд газар хөдлөлт болсон. Харамсалтай нь бид энэ талаар мэдээгүй. Албаны ажлаар явж байхдаа санаандгүй та 2ыг харсан юм"

"Тэгвэл Солонгос даяар бүх зүйл сүйдсэн байх тийм уу" гээд Юнги цонхоор доош харахад би түүнийг даган доош харвал бурхан минь гэж машин зам 2 хуваагдан газар маш гүнзгий хагарчихсан байлаа. Тэгээд л бид тийшээ орчихсон бололтой.

Би харсан зүйлдээ итгэж ядна. Учир нь энэ яг л кино шиг байсан юм.

"Үгүй ээ энэ газар хөдлөлт хот руу ороогүй зөвхөн энэ хэсэг газар болсон бололтой" 2р нисгэгч ингэж хэлээд Жонгүгт хандан "Одоо тэгээд яая гэж бодож байна. Удахгүй шатахуун дуусах байх. " гэхэд Жонгүг "Энэ хавьд боломжтой газарт газардаад дараа нь төврүү мэдээ явуулъя." гээд анхааралтай гэгч нь доош газар луу гүйлгэн харав.

Удалгүй гэнэтхэн нэг зүйл писхийн дуу гарахад нисдэг тэрэг тэнцвэрээ алдан ийш тийш дайвалзав.
Би сандарсандаа бүснээсээ тас зууран гүнзгий амьсгаа авахыг хичээх хойгуур Жонгүг амандаа "новш гэж" хэмээн бүдэгхэн бувтнаад "Бүгд сайн бариарай хөдөлгүүр эвдэрсэн учираас хүчтэй газардана байх шүү" гэж хэлэн нисдэг тэргээ хаашаа ч юм жолоодов.

Гэвч энэ доош хурдтай унасан хэвээр байлаа.

Аз болж онгоц газарт биш модон дунд байх жижиг нууранд унав. Нилээн хүчтэй огцом доошилж байсан ч Жонгүгын ачаар усанд зөөлөн буулаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now