•●•10•●•

1.5K 120 0
                                    

Гадаа хэдийн бүрэнхий болж би ганцаар байшин руу орохоор явах замд гэнэт модон дундаас "Эгчээ туслаарай" гэх дуу сонсогдов. Би гайхан тэр зүгрүү харвал юу ч байсангүй. Магадгүй би буруу сонссон байх гэж бодоод цааш алхатал "Эгчээ туслаач дээ" өмнөхөөсөө илүү чанга бас их түгшсэн энэ хоолой намайг зог тусгаж орхив.
Би эргэн тойрноо сайн хараад өнөөх дуу гарсан зүг рүү бага багаар хурдаа нэмэн гүйхдээ "Хөөе хүүхдээ чи хаана байна? Ямар нэг зүйл хэлээрэй" гэж байлаа.

"Эгчээ энд...энд байна" ийнхүү орилох хүүхдийн дуугаар би хэдийн ойн зах хэсэгт ороод ирчихсэн байлаа.
Ойр хавиа сайн ажиглаж байтал уулны дээхэн талд нэгэн хүү "Энд байна" гэсээр уйлах нь тэр.
Би ой дундуур дээш хурдтай гэгч нь өгсөн түүн дээр очвол тэр өвдгөө тэврэн уйлж байснаа "Эгчээ зугт, Хурдан зугтаарай"гэж шивнэх шахуу хэлэхэд нь би гайхан доош түүнтэй зэрэгцэн урд нь суугаад "Юу" гэхэд хүзүүнд минь хүйтэн зүйл мэдрэгдэх нь тэр.
Хэтэрхий их айснаас минь болж хамаг хүйтэн хөлс маань цутгаж аажуухан эргэж харвал 40 орчим насны нэг эмэгтэй хамаг нүд нь улаанаараа эргэлдэж надад хутга тулган зогсож байлаа.

"Х...хэн бэ" хөшиж царцсан ам маань арай хийн ийнхүү дуу гаргахад тэр эмэгтэй хутгаа улам лавшруулан бариад "Миний хүү нөхөр 2ыг яг одоо суллахгүй бол би чамайг энд чинь булшилах болно шүү. Угаасаа нийгмийн хайр халамжаас гадуур байдаг бидэн шиг хүмүүс юу ч хийсэн хамгийн хэрэггүй, үзээрийн хүмүүс байх болно"

Түүнийг ийнхүү надад уурлахыг сонсоод надад хэлэх ч үг олдсонгүй. Дэмий л түүнээс явуулахыг хүсэн ам гарав.

"Э...эгчээ би тэр хүмүүсийг хаана байгааг сайн мэдэхгүй. Тийм болохоор би хурдан яваад мэдэх хүнээс нь асуугаад тэднийг явуулъя тэгэх үү" гээд хэзээ мөдгүй дуслах гэж буй нулимсаа тэвчин асуухад
"Мэдэхгүй гэнэ шүү. Тэгвэл чиний хэрэг байхгүй эндээ үх" тэр ингэж хэлээд хутгаа дээш өргөн надруу далайтал "Хөгшөөн боль" гэх нэг хүний дуу сонсогдов.
Би тас анисан нүдээ нээн дуу гарах зүгрүү харвал өнөөх аав хүү хоёр ирчихсэн зогсож байлаа.
Үүнийг харсан нөгөө эгч тэдэн дээр гүйж очин тэврээд "Ашгүй дээ. Бурхан биднийг харж үзлээ" гээд нулимс дуслуулав.

Би нулимсаа шудран хурдхан тэндээс босч гүйхийг завдахад тэр эгч намайг зогсоон "Ингээд шууд явуулж чадахгүй ээ. Чи биднийг цагдаад бариад өгчихнө" гээд надруу хурдан хурдан алхасаар ирэхэд түүний нөхөр азаар "Хэрэггүй ээ түүнийг явуул" гээд би яг л галзуу амьтан шиг доош ойгоос гарахаар гүйлээ.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now