•●•22•●•

1.3K 110 6
                                    

Нар жаргаж гадаа бүрэнхий болон, бороо орж эхлэснээр бид гэрлүүгээ буцаж явахаар машиндаа суув.

"Жонгүгаа хувцас чинь одоо хүртэл нойтон байна. Солихгүй бол ханиад хүрч мэднэ" би бүсээ бүслэнгээ ингэж хэлэхэд тэр "Ойлголоо" гээд дуулгавартай нь аргагүй гараа арагш сунган арын суудалаас өөрийнхөө том хар цүнхийг авлаа.

 Солихгүй бол ханиад хүрч мэднэ" би бүсээ бүслэнгээ ингэж хэлэхэд тэр "Ойлголоо" гээд дуулгавартай нь аргагүй гараа арагш сунган арын суудалаас өөрийнхөө том хар цүнхийг авлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Магадгүй энд түүний бас нэг зөөврийн шкаф байдаг бололтой. Дотроор нь дүүрэн хар бараан өнгийн хувцаснууд байв.

"Ашгүй зөндөө хувцас байгаа юм байна" би түүний цүнхээ ухаж буй дүр төрхийг харсаар ийнхүү хэлэхэд тэр  нэг хар өнгөтэй малгайтай цамц гаргаж ирээд "Ажил дээрээ бэлтгэл хийхдээ өмсдөг юм аа" гээд нааш харан инээв.

Би ч бас түүний өөдөөс зүгээр л инээмсэглэл тодруулан суухад тэр цүнхээ буцааж арагш нь тавьчихаад  дээгүүрх хувцасаа тайлж эхлэх нь тэр.
Гэнэт хийсэн түүний энэ үйлдлээс болж би дэмий л хоолойгоо засан машины цонхоор гадаахыг ширтэв.

"Болсон уу?" би хүлээж хүлээж ийнхүү асуухад тэр "Юу болсон уу?" гэж хэнэггүйгээр хариулав.

Тэр үнэхээр тоглоод байгаа юм байх даа?

Би түүнд ингээд шууд нүцэглэж  болохгүй шдээ гэж хэлэхээр эргэж хартал тэр хамаг нүдээ бүлтийлгэн яг л жоохон хүүхэд шиг миний юу хэлэхийг хүлээгээд сууж байв.

Зааза мартаж үз Мин Арум!

"Юу ч бишээ... Явцгаая! бороо их ширүүн орж байгаа болохоор зам аюултай болно байх" би ийнхүү инээхэд тэр ч бас инээмсэглэн хэзээ ч юм гартаа гаргаад барьчихсан өөрийнхөө том цахилгаантай цамцыг надад нөмрүүлж өглөө.

Тухтай бас дулаахан гэж жигтэйхэн түүний том хэлхэгэр цамцыг өмсөн явахдаа би хязгааргүй их жаргалтай байв.

Машины шил арчигч хоёр тийш болон бороон дуслыг арчиж, харин Жонгүг хажууд минь уянгалаг хоолойгоороо намуухан дуу аяласаар яваа нь намайг зүгээр л нүдээ анин сайхан зүйлсийн талаар төсөөлөхөд хүргэж байлаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now