•●•21•●•

1.5K 116 10
                                    

Би эхлээд түүний машинд орж ирээд суухад тэр удалгүй араас орж ирэн машинаа асаагаад "Заа хөдөлцгөөе!" гээд надруу харж инээмсэглэв.

"Явцгаая!" Би ийнхүү цоглог гэгч нь түүнд хариу хэлэхэд тэр "Түр байж байгаарай" гээд хажуу тийш надруу сунан суудлын бүсийг маань зүүлгэж өглөө.
Энэ удаад тэр зүгээр ч нэг зүүгээд өгсөнгүй. Харин урд минь тулж ирээд хэсэг хачирхалтай нь аргагүй ширтсэн нь намайг сандаргахын дээр хэтэрхий ойрхон байх түүний гайхалтай үнэр нь хамар сэтлэх шахна.

Түүнийг надаас холдон үргэлжлүүлэн жолоогоо барихад би чимээгүйхэн хоолойгоо засаад "Ингэхэд нээрээ ямар шагнал авсан юм?" гэхэд тэр инээсэн чигээрээ надруу харж ингэж хариуллаа.
"Тушаал дэвшсэн"
Түүнийг ингэж хэлэхэд надаа баяртай гэхээсээ илүү гунигтай мэдрэмж төрж байлаа.
"Тэгвэл илүү их ажилтай болох нь ээ" гэхэд тэр "Үгүй дээ! Харин ч ажил багассан. Гэхдээ хариуцлага нэмэгдсэн гэх юмуу даа" гэв.
Үүнийг сонсоод би "Тийм байх нь ээ" гээд толгой дохиход "Арум ингэхэд миний ажилд их дургүй бололтой" гэсээр Жонгүг надруу харав.
"Үгүй ээ дургүй биш! Зүгээр л жоохон санаа зовсон юм"
-"Санаа зовсон гэнээ? Яагаад?"
-"Мэдэхгүй ээ"
-"Магадгүй би мэдэх юм шиг байна" Жонгүг ингэж хэлээд жогтой нь аргагүй инээхэд би бүүр гацаж орхив.

Арайчдээ би тийм илт байсан юм байх даа??

---

Бид явсаар далайн эрэг дээр ирлээ.
Үнэхээр сайхан нартай, дулаахан өдөр болж байгаа учраас хүмүүс их олноор цугласан байв.

Би машинаас буун хоёр гараа өргөж суниасаар "Юу вэ? Өнөөдөр чинь ямар нэг баяр болж байгаа билүү" гэхэд Жонгүг инээмсэглэл тодруулсаар машиныхаа араас эмээгийн өгсөн хоолнууд болон нимгэн бүтээлэг авч тэвэрсээр миний хажууд ирж зогсоод "Үгүй л болов уу?" гээд урд минь гарч алхав.

Би машинаас буун хоёр гараа өргөж суниасаар "Юу вэ? Өнөөдөр чинь ямар нэг баяр болж байгаа билүү" гэхэд Жонгүг инээмсэглэл тодруулсаар машиныхаа араас эмээгийн өгсөн хоолнууд болон нимгэн бүтээлэг авч тэвэрсээр миний хажууд ирж зогсоод "Үгүй л бол...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би түүний араас даган явсаар хүмүүсээс жоохон зайдуухан газар очоод бид хамтдаа газар бүтээлгээ дэвсэж тавиад хоолнуудаа гаргаж тухлан суулаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now