•●•5•●•

1.5K 123 0
                                    

Би сандран түүнээс холдох гэсэн ч тэр гарыг минь тас зуурсан байв.
"Энэ тэд биш байна. Тиймээс чимээгүй намайг дага" гээд гараас минь атган аяархан явсаар өрөөний нөгөө талд байх шкафыг онгойлгоод намайг дотогш нь оруулан хаалгыг нь хаагаад "Намайг иртэл битгий гарч ирээрэй" гэж захиснаа ширээний хажууд байх урт модыг барьж, сэмээрхэн гэтэн хаалга руу явж байхыг би амьсгаа даран шкафны завсраар харж байв.

 Тиймээс чимээгүй намайг дага" гээд гараас минь атган аяархан явсаар өрөөний нөгөө талд байх шкафыг онгойлгоод намайг дотогш нь оруулан хаалгыг нь хаагаад "Намайг иртэл битгий гарч ирээрэй" гэж захиснаа ширээний хажууд байх урт модыг барьж, сэмээр...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр маш болгоомжтойгоор хаалгыг нээхэд хурц иртэй хутга бүхий зүйл барьсан 2 хүн шууд л түүн рүү дайран нэг мөрийг нь зүсээд хаячих шиг болов.
Энэ үед би түүнд маш их санаа зовон ямар нэг авиа гаргахгүй гэсэндээ 2 гараараа амаа таглан суулаа.
Аз болж Жонгүг тэр хүмүүсийг өлхөн л цохиод унагаачихав. Тэднийг газарт ёолон хэвтэх зуур тэр гарнаас нь хутгыг нь хөшиглөж холдуулаад 2 гарыг нь хооронд нь хүлэн гал тогоон дахь нарын баганаас уяж орхив.

"Та нар юун хүмүүс юм? Энэ хутгаар ямар новшоо хийх гэж байсан юм" хэмээн түүнийг уурлангуй асуух үед тэд юу ч дуугарсангүй.

Би шкафны хаалгаа сэмээрхэн онгойлгоод өлмий дээрээ гишгэж явсаар сэмээрхэн гал тогооны өрөөг ажиглавал тэнд 20 орчим настай болон 40 орчим насны хоёр эрэгтэй хүмүүс байдгаараа муухай царайлан сууж байв.
Харин Жонгүг гараа элгэндээ тэврэн арагш хана налан тэдний өөдөөс ууртайгаар ширтэн зогсоно.

"Гэхдээ үнэхээр Бурхан будда минь гэж! Би хэрвээ ганцаараа үлдсэн бол аль хэдийн эдний гарт үхсэн байх байж ээ. Ядаж байхад энэ байшинд цоож ч байхгүй."
Би ингэж бодонгоо буцан явж шкафны дотор нэг тавиур дээр нь суугаад хажуу талаа толгойгоороо налан цонхоор гадаахыг ширтэж эхэллээ.
Гэтэл гэнэт Жонгүг өрөөнд орж ирэн намайг хараад гайхсанаа
"Чи яагаад гарчихсан юм? Илүү аюултай байж мэдэх байлаа" гээд нааш алхан ирэхэд нь би хажуу талаа налсан чигээрээ түүн рүү харцаа чиглүүлэн
"Чамайг байхад айх хэрэггүй бололтой" гээд санаа алдав.
"Тийм гэж үү?" Жонгүг сул дуугаар ийнхүү асуухад нь би зүгээр л толгойгоо дохив.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now