•●•24•●•

1.2K 101 4
                                    

Маргааш өглөө нь:

Өнөөдөр Юнги бид хоёрын аав ээжүүдийн тахилын өдөр учраас өнгөрсөн олон жилүүдийн нэгэн адил өглөөнөөс үд хүртэл олон зүйлийг бэлдэж тавьлаа.
Гэвч нэг муу мэдээтэй. Тэр юу вэ гэвэл Юнги ах өчигдөр гэртээ ирж хоноогүй. Хэдий Сура эгч түүнрүү маш их залгасан ч тэр хариугүй хэвээр л байв.

"Юнги яаралтай ажилтай гээд ажил дээрээ хоносон гэсэн. Одоо болтол ирэхгүй юу хийгээд байдаг байна?" Эмээ ийнхүү Сура эгч бид хоёрын хуйвалдан худлаа хэлсэн үгэнд итгэсээр асуухад нь би түүнд одоо ирж байгаа гээд дахиад л худал хэлчихэв. Учир нь эмээ энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолоо дуусгаад шууд онгоцны буудал явах тул түүний санааг зовоохийг хүссэнгүй.

Цаг улам явсаар л бид гурав Юнги ахыг хүлээн юу ч хийлгүй сууцгааж байлаа.

Тэр үнэхээр хаашаагаа алга болчихдог байна аа? Ямар нэг муу зүйл болсон юм байх даа...

Өөрөө ч мэдэлгүй хаа нэг тийшээ гөлрөөд, хумсаа мэрэн түүний талаар бодоод сууж байтал гэнэт Жонгүгын хоолой сонсогдон тэрээр гэрт ороод ирсэн байв.
Эмээ түүнд их л элгэмсэг хандах бөгөөд Жонгүг ч бас эмээтэй их дотно болжээ.

"Өнөөдөр ирнэ гэж бодсонгүй шүү" би буйдангаас босон түүний зүг алхахад тэр ч бас надруу алхан урд минь ирж зогсоод "Өчигдөр эмээгээс чухал өдөр гэж сонссон болохоор хүрээд ирлээ." гээд гараас минь атгав.
Мэдээж энэ бүхнийг эмээ болон Сура эгч аль нь ч хараагүй болно.

Бид зочины өрөөний буйдан дээр суухад Жонгүг намайг анзаарсан бололтой "Ямар нэг зүйлд санаа зовоо юу?" гээд надруу улам ойртож суулаа.
"Юнги ах ойрд их хачин байгаа. Тэр өмнө огт хийж байгаагүй зүйлсээ хийж хоолоо хүртэл олигтой идэхгүй юм. Түүнд юу тохиолдоод байгааг ойлгох юм алга. Би зүгээр л түүнд маш их санаа зовж байна" би ингэж хэлэнгээ нэг том санаа алдаад түүний мөрийг дэрлэн суухад тэр нэг гараараа намайг тэврээд харин нөгөө гараараа гараас минь атган "Магадгүй тэр өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийгээд байвал өмнө нь тохиолдож байгаагүй асуудалтай нүүр тулсан гэсэн үг. Тиймээс түүнтэй сайн ярилцаад үзээрэй. Энэ хамгийн зөв арга шүү"

Жонгүгыг ийнхүү хэлж дуусахад нь би түүний хацар дээр нь үнсэн "Ойлголоо. Би заавал тэгнэ ээ" гэхэд тэр зөрүүлэн духан дээр минь үнслээ.

Та бүхэн духан дээр үнсэх нь ямар утга учиртай болохыг мэдэх үү?
Энэ нь тэр нэгэн хүн чамайг маш ихээр хайрладгийн дээр хэнээс ч илүү халамжилж байгааг илэрхийлдэг юм.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now