•●•23•●•

1.2K 113 2
                                    

Сэрүүлэгнээсээ хамаагүй өмнө сэрж чадсан би гэрийнхэн бүгд унтаж байх хооронд гэр орноо сайхан цэвэрлэж аваад бүгдэнд нь өглөөний цай бэлдэж тавин зарим нэг хүнс авахаар худалдааны төв рүү явахаар шийдлээ.
Учир нь өнөөдөр би Жонгүгт өөрийн гараар хоол хийж өгнө гээд амлачихсан шүү дээ.

---

Машиныхаа түлхүүрийг өрөөнөөсөө сэмээрхэн аваад гарах зуур гэнэт Юнги ахтай таарлаа.

Түүний царай ядарсан харагдахын дээр их л ууртай байх шиг байсан тул би болгоомжлонгуй ийнхүү асуухад тэр юу ч хэлэлгүй гараад явчихав.

"Ийм эрт хаачих гэж байгаа юм? Ядаж өглөөний цайгаа уугаад гар л даа"

Түүнийг учир битүүлэг гэгч нь гараад явсны дараа би хэсэг гайхширч зогсов.

Тэр ойрын үед үнэхээр сэжигтэй байна!

---

Худалдааны төвөөс хэрэгцээтэй зүйлсээ аваад гэрлүүгээ буцах зуураа би Жонгүгаас хэзээ ирэхийг нь асуухад өдрийн хоолны цагаар ирнэ гэсэн учраас надад хангалттай цаг үлджээ.

---

-"Эмээ би ирлээ!"
-"Сайхан амарсан уу миний охин? Хаашаа яваад ирж байгаа юм?
-"Эмээ өнөөдөр би Жонгүгт тусгайлан хоол хийж өгөхөөр болсон та надад туслаад өгөөрэй"
-Тэгье ээ. Гэхдээ ах чинь яагаад харагдахгүй байна? Дахиад л ажил руугаа явчихсан юм уу?"
-"Тийм байх аа. Өглөө бараг л надтай цуг гарсан."
-"Тийм уу! Ингэж их ажиллаад хүү минь их ядарч байгаа байх. Арай маргааш эцэг эхийнх нь тахилын өдөр гэдгийг мартчихсан юм биш биз дээ?
-"Үгүй байх аа эмээ. Тэр тийм хариуцлагагүй хүн биш шүү дээ"
-"Нээрээ ч тийм шүү охин минь"
Эмээ ийнхүү инээмсэглэхэд нь би маргааш түүнийг аялалдаа явахдаа бэлэн болсон эсэхийг нь асуулаа.

-"Талыг нь бэлдээд талыг нь бэлдээгүй"
-"Юу бэлдээгүй үлдээсэн юм?"
-"Ачаа тээшээ"
-"Юу?? Тэгвэл юу бэлдсэн юм?"
-"Оюун санаагаа" эмээ ингэж хэлээд чанга чанга хөхөрсөөр цааш явав.

Ахх бас дахиад том ажил гараад ирлээ шүү!

---

Өдрийн цайны цагаас өмнө би арай хийн бүх зүйлээ хийж дууслаа. Үнэхээр хамаг сэтгэл зүрхээ гарган хийсэн учраас түүнд таалагдах нь гарцаагүй.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now