•●•6•●•

1.5K 121 0
                                    

Нэг л мэдэхэд би хэсэг зүүрэмэглээд орхижээ. Нүдээ нээн харвал Жонгүг гал тогооноос орж ирэн өнөөх цонхны доор шалан дээр суув.

"Юнги, Жимин 2 яасан бэ? Одоо ч ирээгүй юу?" Гэхэд тэр надруу гайхан харсанаа
"Сэрчихсэн байхнээ...Ямартайч тэд ирж байна. Удахгүй ороод ирнэ" гэх нь тэр.

Үүнийг сонсоод босон цонхоор очиж харвал тэр 2 уулын хормойгоор гаран нааш ирж байв.

Би хурдхан байшингаас гараад тэднийг угтан өөдөөс нь гүйхэд Юнги "Арумаа болгоомжтой... Бүдрээд уначихваа...Хөөе!! удаан гүйгээчээ!" гэсээр өөдөөс минь угтан гүйж ирэхэд би шууд л түүнийг тэврэн  "Аюулд орчихсон юм болов уу гэж бодоод үнэхээр их айлаа" гээд өөдөөс нь харахад тэр багахан инээмсэглэл тодруулан "Зүгээр ээ маш болгоомжтой явж ирсэн" гэх түүний яриаг таслан гэнэтхэн Жимин хажууд зэрэгцэн ирээд "Хөөх мэдэхгүй хүн та 2ыг хосууд гэж харах нь байна шүү" гэлээ.
Би шууд л түүнийг тэврэхээ болин Жимин рүү муухай хараад "Хөөе би түүнийг зүгээр л ахын хувиар хайрладаг юм. Тэрнээс биш юун хос байхав дээ. Тэглээч энэ ааш муут чинь аль хэдийн эхнэртэй болчихсон" гэхэд Юнги муухай царай гарган надруу харсанаа "Тллл чи манай эхнэрт атаархаад байгаа юм уу. Аххх тэр үнэхээр" гэснээ амаа даран
"Зааза алив одоо явцгаая царай муутаа" гээд шогширсоор урд гаран алхав.

Би түүний араас Жиминтэй хамт алхангаа "Заа тэгээд ямар нэг зүйл олж чадав уу? гэхэд тэр урагш явах зуураа "Тиймээ олсон...Бараг л олсон доо" гээд хэнэгчгүй инээв.

Би гайхан "Бараг л гэдэг чинь..." гэхэд

"Бид 2 сүлжээ олж чадаагүй ээ. Гэхдээ сүлжээ орох уулыг харж чадсан. Өнөөдөртөө амраад маргааш тэр уул руу явна" гэв.

"Тийм байж...тэгвэл идэх юмгүй маргааш болтол яаж тэвчих юм бээ?" ингэж намайг гоншигноход Жимин нэгэн тортой зүйл харуулаад "Магадгүй хүмүүс л орхисон байх. Маш сайхан шинэхэн төмс олсон" гэв.
Би уутыг аван нээж үзвэл нилээн хэдэн амтат төмс байлаа. Үүнийг хараад өөрийн ч мэдэлгүй инээмсэглэн байсныг Жимин хараад
-"Арум их өлссөн байх даа" гэв.

-"Гайгүй ээ... Харин та нар л их өлссөн байх. Би хурдхан эднийг болгоодхьё" гээд бараг л үүдэнд нь ирсэн байшин руугаа гүйж оров.

---

Юнги Жимин 2ыг түр амрах зуур Жонгүг надад зууханд гал түлж өгөөд цааш нөгөө 2той ярилцахаар явав. Би гал сайн асаж эхлэх үед тогоонд хийсэн усаа гал дээр тавиад төмсөө угааж цэвэрлэн тэр өрөөнд нилээдгүй хугацааг өнгөрүүлэхэд Юнги хааяа нэг ирэн надтай юм ярин зогсоно.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now