•●•7•●•

1.5K 126 2
                                    

Тэр "Наанаа орж яах гэж байгаа юм?" гэсээр гайхсан царай гарган нааш алхахад нь би одоо л нэг тайвширан "А.аан зүгээр л энд суух их тухтай санагдсан юм" гээд босож гарах гэтэл миний хөлд нэг юм тээгэлсэн нь Юнгигын хар хүрэм байлаа.

"Нээрээ энийгээ авч яваагүй юм байхдаа? Оройтвол даарна шдээ" гээд өнөөх хүрмийг тонгойн авч үзвэл энэ Юнгигых биш харин Жонгүгын дүрэмт хувцасны гадуураа өмсдөг хүрэм байлаа.

Би гайхан уулга алдаад бушуухан түүнийг гөвж сэгсрээд түүн рүү толгойгоо өргөн аажуухан харвал тэр гараа өмднийхөө халаасанд хийн нэг хөмсгөө өргөөд нааш харж байв. Би шуудхан л худал инээн "А.аан энэ нөгөө юу..Юнгигын хувцас байна гэж бодоод... Би хурдхан угаачихаад ирье" гээд хажуугаар нь зөрөн гарах гэтэл тэр миний гартаа барьсан түүний хүрэмнээс огцом татан өөрлүүгээ эргүүлж харуулаад

 Би хурдхан угаачихаад ирье" гээд хажуугаар нь зөрөн гарах гэтэл тэр миний гартаа барьсан түүний хүрэмнээс огцом татан өөрлүүгээ эргүүлж харуулаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хэрэггүй ээ...ганц газар унасан байхад бохир болж шалихгүй" гээд нааш тасралтгүй ширтэхэд нь би гацан байж "Аан тэгвэл" гээд түүний хүрэмнээс гараа авч шууд л гарах хаалгыг зүглэв.

---

Гадаа гарч ирээд урагш том том алхасаар нуурын эрэг дээр ирэх нь тэр.

Гадаа гарч ирээд урагш том том алхасаар нуурын эрэг дээр ирэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ахх тэрэнтэй ойрхон байхаар зүрх маань яг дэлбэрчих гээд байх юм. Бурхан минь тэр миний энэ сандарлыг мэдээгүй л гэж найдъя"

Нэг сайхан гүнзгий амьсгаа авч гаргаад нууранд тусах өөрийн тусгал руугаа харав.
Даашинз маань жоохон халтайчихсан, цагаан даавуугаар боосон урт хар үс маань ч бас жоохон эмх замбараагүй харагдах бөгөөд царай маань үнэхээр ядарчихсан харагдаж байлаа. Аргагүй шүү дээ! Буруу цагт унтаж, буруу цагт хооллож, шүршүүрт ч орж чадахгүй.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now