•●•16•●•

1.4K 119 4
                                    

Бид гурав хашаанаас гаран урд талынхаа машин замыг даган дээш өгсөхөд эмээгийн таньдаг хүмүүс байнга л тааралдаж байв. Тэр болгонд нь эмээ эрч хүчтэй гэгч нь хариу мэндлээд харин би ч сүүлдээ мэндлэхээс хүртэл залхуу хүрэх шиг.
Юнгиг бол ярисаны ч хэрэггүй. Тэр эхний 3 хүнээс хойш л дуугаа хураачихсан.

Ашгүй бид уулын замруу ороход нилээн их хүмүүс явж байлаа. Ихэнхи нь бэлтгэлийн хувцастай байх ба дасгал хөдөлгөөн хийхээр дээш доош сүлжилдэнэ. Жил бүрийн өдийд угаасаа энэ хавиар маш их хүмүүс ирдэг болохоор их хөгжилтэй санагдана.
Бид гурав жуулчны баазын тавьсан уулын шороон замаас гарч жимс түүхээр мод руу орлоо. Хэдий жил болгон хэлдэг ч эмээ энэ жил бас л үгэлсээр. "Ишийг нь тасдаж болохгүй шүү. Хэт хатуу бол битгий ав. Мод битгий гэмтээ" гэх мэт.

---

Нэг цаасан хайрцагаар дүүрэн жимсээ түүчихээд бид түр амархаар хүн багатай газар бараадан суулаа.

Нэг цаасан хайрцагаар дүүрэн жимсээ түүчихээд бид түр амархаар хүн багатай газар бараадан суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Газар даавуу дэвсэж эмээгийн хийсэн хоолыг гарган идэхэд цаг хэдийн 3 өнгөрч байлаа. Зөндөө алхасан болохоор хөл маань жоохон өвдөнө. Гэхдээ надаас илүү эмээ л нэлээн ядарч байгаа байх. Хол нь жоохон муу болохоор хэцүү л дээ.

Нар хэдий хурцаар тусаж байсан ч бид модны доор суусан болохоор сэрүүхэн сайхан байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нар хэдий хурцаар тусаж байсан ч бид модны доор суусан болохоор сэрүүхэн сайхан байв. Би эмээгийн дэлбэгэр малгайг авч нүүрэн дээрээ тавиад дээш харан хэвтлээ. Үнэхээр сайхан байна!

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now