•●•8•●•

1.5K 124 6
                                    

Хэдэн минутын дараа түүнийг амьсгаа авахаар дээш гарч ирэх үед л бодож байсан бүх зүйлээ толгойноосоо сэгсрэн авч хаях шиг болоод
"Яаж байна? Энэ ажиллах юм шиг байна уу? гэхэд тэр "Тиймээ бараг л ажиллах юм шиг байна. Наад сэнсийг чинь үзэх хэрэгтэй байна" гэсээр дээврийн төмрөөс 2 гараараа зуураад хормын дотор л хажууд минь авираад гараад ирэв.

Би хажуу тийш болон түүнд зай тавьж өгөөд "Ямар ч багаж байхгүй болох юм уу" гэхэд Жонгүг норсон үсээ гараараа сэгсрэн эмх замбараагүй мөртлөө халуухан мэт болгож хаячихаад нисдэг тэрэгний дээгүүр алхан сэнсэн дээр очив.

Гэвч би одоо ч нойтон хувцастай түүнээс хараагаа салгаж чадсангүй. Шулуухан хэлэхэд тэр үнэхээр эрүүл чийрэг бас сэтгэл татам сайхан залуу юм.

---

Бага багаар цаг явсаар л. Би хөлөө доош унжуулан энэ тэрийг харан сууна. Харин Жонгүг тэнд сэнсийг сайтар ажиглаад ямар нэг зүйлийг гараараа хичээнгүйлэн чангалж байв. Магадгүй тэр жоохон ядарч байгаа байх.

Би түүний хажууд очиж зогсоод "Миний тусламж хэрэгтэй юу" гэхэд тэр өнөөх зүйлээ гараараа чангалан "Үгүй дээ хэрэггүй, одоо бараг л дууслаа" гээд хөлсөө дуслуулан их хүчээр чангалж байв.

Гэвч би түүнийг зүгээр хараад зогсож чадсангүй. Түүн дээр тусан халууцуулах нарнаас 2 гараа дэлгэж нүүрэн хэсгийг нь хааж тэвчээртэй гэгч нь зогсож байтал тэр гэнэт юмаа хийхээ болин инээснээ над руу хараад"Юу хийгээд байгаа юм?" гэж асуув.
Би "Яахав чамайг халууцаж байгаа болов уу гээд л" гээд буруу юм хийсэн хүүхэд шиг доош харан зогсоход тэр дахин нэг нүүр дүүрэн инээн "Хөөрхөн юм" гэж амандаа бувтнаснаа "Жоохон ойртож болох уу?" гэв.

Би өвдөг дээрээ суун шаргуу ажиллаж буй Жонгүгт илүү ойртоод " Болж байна уу?" гэхэд тэр "Тиймээ болж байна. Ингэвэл илүү хурдан дуусах юм шиг байна" гээд өнөөх зүйлдээ хамаг анхаарлаа хандуулан хэлэв.
Надад түүнд жоохон ч гэсэн тус болж байгаа минь таалагдаж нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар түүнийг ширтэнэ.

---

"Заа болчихлоо" гэсээр Жонгүг дээш босон хөлсөө нэг шудраад "Туршиж үзэх үү?" гэж асуулаа.
Би инээмсэглэн толгой дохиод "Хэрвээ энэ ажилчихвал бид үүгээр Сөүл руу орно тийм уу?" гэхэд тэр "Үгүй ээ хангалттай хэмжээний шатахуун байхгүй. Хэрвээ бид тэгвэл замдаа өмнөхөөсөө илүү аюултай буулт хийх болно" гээд нэг гараараа тулан доош үсэрч буугаад надруу хурдан буугаад ир гэсэн шиг харав.
Тэгэхээр нь би нөгөө авирч гарсан хэсгээрээ эвтэйхэн буухаар болж арагшаа харан хөлөө унжуулаад ямар нэгэн гишгэх юм хайсан ч олдсонгүй.
"Ахх энэ яагаад ийм өндөр байгаа юм"
Би дээш буцаж гараад түүнрүү харахад тэр "Зүгээр үсэрчих ээ" гэв.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now