•●•4•●•

1.6K 122 1
                                    

Би Юнгигын тайлж өгсөн хар хүрмийг нөмрөөд бид 4 зуух тойрон хэн нь ч дуу гаргалгүй чимээгүйхэн бодолд автан сууж байв.

Би цонхоор гадаах шиврэн орж буй бороог хэсэг харж сууснаа тэр 3ын царай руу нэг нэгээр нь хараад дараа нь ганцаараа босож нөгөө өрөөнд орон эргэн тойрноо сайн харвал нэг том хувцасны шүүгээ 1 ширээ 2 сандалнаас өөр юу ч байсангүй.

Би шкафыг онгойлгож үзвэл дотор нь нэг эмийн хайрцаг байлаа. Юнгид хэрэг болох байх гээд нээн үзвэл хуйлаад тавьсан урт цагаан даавуу л байв.

"Юу хийж байгаа юм?" гэх Юнгигын дуугаар эргэн харвал тэр их ядарсан харагдаж байлаа.
"Энд ийм даавуу байна. Би гарыг чинь боогоод өгье" гээд өнөөх даавуугаа харуултал тэр
"Хэрэггүй дээ. Өнөөдөртөө ямартай ч энд хоноод маргааш энэ уул руу гарч сүлжээ олох хэрэгтэй юм шиг байна. Одоо амарцгаая!" гээд өрөөний нэг буланд суухад нь би хажууд нь очиж суугаад яг эсрэг талд байх тоос шороо болсон цонхоор гадаах ойг ширтсээр нэг л мэдэхэд нам унтсан байв.

---

Шөнө дунд суугаагаараа унтсанаас болоод ихэд тав тух муутайхан сэрэхэд Жимин цонхны доор нааш харан унтаж байлаа. Би хүрмээ тайлан Юнги дээр тавиад чимээгүйхэн босон гал тогоо бүхий нөгөө өрөөнд орвол Жонгүг галын дэргэд хана налан унтаж байв.

Би түүнд ойртон газар унасан цамцыг нь нөмрүүлж тавиад буцах гэтэл тэр гэнэт гараас минь барин нүдээ аниастай чигээрээ "Ээжээ битгий намайг орхиоч" гээд нулимс дуслуулж эхлэх нь тэр.
Би сандарсандаа түүний гарыг зөөлхөн тавиулаад холдох гэсэн ч болиод хэсэг түүнийг ажиглаж суув.
Тэр үнэхээр гунигтай зүүд зүүдэлж байгаа бололтой.
Нулимс нь урссаар л байлаа. Гэвч би түүнд юугаар тусалж чадах билээ дээ. Дэмий л түүнийг харан бодлогоширон суусаар өглөөг угтав.

---

Гадаа гэгээ орж гал тогооны цонхоор нар тусахад би гадаа гаран эргэн тойрноо ажиглавал битүү модтой уулаар хүрээлэгдсэн газар байлаа.

"Яасан эрт сэрсэн юм? Шөнө даарсан уу?" гэсээр Юнги гарч ирэхэд нь "Үгүй ээ...зүгээр л санаа зовоод. Бид хурдан эндээс явах хэрэгтэй" гэхэд "Тиймээ өнөөдөр уул руу гарч сүлжээ олоод тусламж дуудна. Гэхдээ эхлээд ямартай ч эмээг санаа зовоод хэрэггүй гэж хэлэх хэрэгтэй байна" хэмээхэд нь би толгой дохив.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now