•●•2•●•

1.8K 146 3
                                    

Хамаг бие минь маш ихээр хөндүүрлэж хөдөлхөд хүртэл төвөгтэй санагдаж байв. Арай хийн нүдээ нээж харвал үнэхээр харсан зүйлдээ ч итгэж чадсангүй. Жоохон хөдлөөд машины цонхоор эргэн тойрноо харвал бид яалт ч үгүй үнэхээр том аюулд орчихжээ.

"Арумаа битгий хөдөл. Битгий хөдлөөд бай" гэх Юнгигийн сул дуугаар хавцалд арай хийн тогтсон машиныхаа тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд аяар хөдлөн толгойгоо цонхоор гарган доош харвал тэр машины багаажнаас унжих бүтээлэгнээс зууран тогтож байв.

Шууд л нүдэнд минь нулимс цийлэгнэн
"Мин Юнги битгий тавь, тавьж болохгүй шүү. Гуйя!! жоохон тэсээрэй" гэж хэлээд буцан машины дотор талыг хараад түүнийг яаж дээш нь татах аргыг хайн ийш тийш нулимстай нүдээ гүйлгэн харахад гэнэт машин доош огцом унаж байснаа азаар дахин хавцал дахь нэгэн хөндлөн чулуунд тээглэж зогсов.

Яг л сэг мэт болсон машин маань зогсохтой зэрэгцэн Юнгигийн чанга хашгирах сонсогдов. Би сандран хажуугын цонхоороо харвал тэр машины доор гараа хавчуулчихсан байлаа.
"Арум битгий хөдлөөрэй. Чи дахиад жоохон л хөдлөх юм бол бид доош унах болно" түүний хамаг хөлс гарч нэг гараараа бүтээлэгнээс тас зууран харин нөгөө гарандаа мэдрэгдэж буй өвдөлтөө даван туулахын тулд нүдээ анин ихэд хичээж байгаа харагдав.
Би яах учираа үл олон дэмий л нулимс урсган суухдаа үүнээс өөр юу ч хийж чадахгүй байгаа өөрийгөө ихээр үзэн ядаж байлаа.

Тэр хэр удаан тэсэж чадна гэж

---

-"Ахмад аа тэнд хүмүүс осолдчихсон бололтой. Хурдан аврах баг дуудчихаад явах хэрэгтэй"

-"Үгүй ээ тэд хэзээ мөдгүй унах юм шиг л харагдаад байна даа. Эндээс хамгийн ойрхон аврах багийн төв хэр зайтай юм?"

-"Энэ эзгүй газар болохоор ойролцоогоор 20 минутын дараа ирнэ байх."

-"Тэгвэл бидэнд өөр сонголт алга" тэр ийнхүү хэлсээр нисдэг тэргээ огцом эргүүлэн хагарсан газрын ангал дахь хүмүүсийг аврахаар явахад

-"Энэ аврах багийн нисдэг тэрэг биш шдээ тэр машиныг татаж гаргаж ирж чадахгүй. Бас энд их хүч зарцуулвал удахгүй шатахуун дуусаад бид осолдох болно үүнийг мэдэж байгаа биз дээ" гэж хэлэн тэр уурлахад

-Энэ бол бидний ажил. Бид аюулд орсон хүмүүсийг хамгийн түрүүнд аврах ёстой" Ахмад ингэж хэлээд хөмсгөө зангидан өндрөө багасгаж хавцлын харалдаа ирэхэд нэгэн эмэгтэй тусламж гуйн орилж байлаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora