•●•15•●•

1.4K 111 1
                                    

"Миний хүүхдүүд хүрээд ирэв үү. Эмээ нь ач нараа ямар их санаваа" нулимсаа барьж тэвчилгүй сэтгэл нь хөдөлсөн эмээ маань гүйж ирэн биднийг тэврэн духан дээр үнэрлээд "Тэр айхтар газар хөдлөлтөөс болж эмээ нь золтой л харавчихсангүй. Ямар азаар миний хүүхдүүд тэрэнд нь өртөөгүй ингээд эрүүл саруул байж байгаа юм" гэлээ. Түүнийг сонсоод Юнги түргэхэн шиг эмчээр боолгуулсан гараа ардаа нуухыг би чимээгүйхэн хараад "Харин тиймээ эмээ. Азаар бид хоёр ямар ч аюулд ороогүй. Таны минь л ач байхдаа" гээд тэврэхэд эмээ маань бүүр жоохон хүүхэд шиг л баярлан "Бурхан бидэнд хайртай шүү дээ" гэв.

Би хоёр давхарт гарч өөрийнхөө өрөөнд ороод хувцас хунар хэдэн унших ном болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ өрж тавиад сул өмд цамц өмсөн өрөөнөөс гарахад Юнги доороос "Арумаа эгчдээ туслаарай" гэж ориллоо.
Би ч бас түүнд хариу "За" гэж орилчихоод Юнгигийн өрөөрүү ортол Сура чемоданаа өргөн орон дээр тавих гэж байлаа. Үүнийг хараад би бушуухан гүйж очоод чемоданыг нь гараас нь аван " Эгчээ битгий хүнд юм өргөлдөө. Жирэмсэн байж болгоомжтой байх хэрэгтэй" гэхэд тэр инээмсэглэн "Гүэ Юнги та хоёр намайг жирэмсэн жирэмсэн гэж хамаг ажил өмнүүр орж хийсээр байгаад бүүр залхуу болгох нь ээ" гэв.
Би ч бас түүнрүү инээмсэглэн "За яахав дээ. Угаасаа хүүхэд чинь гараад ирэхээр та тун завгүй болох биз" гээд түүнд үргэлжлүүлэн тусаллаа.

"Охидуудаа хоолоо идээрэй. Эмээ нь хийгээд дуусчихлаа" гэхэд Сура эгч бид хоёр бие биерүүгээ хараад доош уралдан гүйв. Яах ч аргагүй Сура эгч жирэмсэн болохоор надаас удаан байлаа. Би түүнээс түрүүлэн шатаар бууж байтал гэнэт Юнги "Арумаа ирэхдээ миний утсыг аваад ир" гэлээ. Би үүнийг сонсоод уруулаа хазалсаар гялс буцаж гүйн түүний утсыг аваад хоолны ширээний ард иртэл Сура эгч хэдийн ирчихсэн харин Юнги түүнийг түрүүлж ирсэнд баярлан сууна.

Хнн муу хорон санаат. Эхнэрээ хожуулах гээд намайг албаар утсандаа гүйлгэсэн юм шив.

 Эхнэрээ хожуулах гээд намайг албаар утсандаа гүйлгэсэн юм шив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now