•●•14•●•

1.4K 109 1
                                    

Чи яагаад энд байдаг билээ? Би одоог хүртэл гайхсаар түүнээс асуухад түүний гар чилсэн бололтой хажууд минь зэрэгцэн суугаад надад өгөх гэсэн сүүрүүгээ ширтсээр "Тэгээд яваад өгвөл муухай биз дээ...тэгээд л" гээд надруу ширтэж эхлэв.

"Тийм байх нь ээ... Гэхдээ энэ юу юм?" түүний гартаа барьсан сүүрүү заахад
"Энэ зүгээр л чамд одоохондоо их хэрэгтэй. Сүү уувал угаарын хордлогонд чинь сайнаар нөлөөлнө" Жонгүг ийнхүү хол ширтэхэд нь би түүний сүү рүү харсан хэвээр "Чи яаж ийм зүйлсийг сайн мэддэг юм" гээд түүнрүү харлаа.

"Намайг ямар ажил хийдгийг мэднэ биздээ? Энэ зэргийн мэдлэгтэй байж л өдийг хүртэл тэсэж ирсэн юм" гээд инээв.
Түүний хариу үйлдлийг хараад би түүний гараас сүүг нь авч задлах гэж үзэв. Гэвч хэтэрхий чанга байсан учираас би хамаг чадлаараа хичээн оролдоход тэр намайг анзаарсан бололтой сүүг минь аваад ганц мушгиад л онгойлгоод өглөө.
"Баярлалаа"
"Зүгээр дээ. Гэхдээ чи сая яагаад надаар хүргүүлэхгүй гээд байсан юм? Би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм уу?"

Үүнийг сонсоод би түүнд юунаас болж уурласнаа хэлчихмээр байгаа ч тэр намайг хачин гэж бодохвий гэж айсандаа өөрийгөө уурлаагүй гээд тас гүрийлээ.
Гэхдээ надад угаасаа агаар хэрэгтэй байсан юм. Агаар амьсгалах гэж л би Жонгүгаар хүргүүлээгүй гээд Жонгүг байтугай өөртөө ч бас давхар итгүүлээд амжлаа. Угаасаа би түүнд жинхнээсээ сайн болсон ч юм уу үгүй ч юм уу? Хэтэрхий их өөрийгөө зовоогоод байх шиг.

Би анхнаасаа л машинд суухаас татгалзсан тул Жонгүг бид хоёр хамтдаа манай гэрийн зүг алхлаа.
Ууг нь тэрэнтэй ярих зөндөө зүйл надад байсан ч харин тэрэнд байхгүй байсан бололтой.

---

-Заа ингээд ор доо. Болгоомжтой байгаарай.
~Ойголоо. Чамд маш их баярлалаа. Дараа таарвал заавал хариу барих болно оо.
Би тийнхүү түүнтэй салах ёс хийгээд гэртээ орж ирлээ.
Хнн одоо тэгээд дахиж л угаартаж эсвэл бүүр байгалийн гамшгийн золиос болдоггүй л юм бол яаж түүнтэй таарах вэ дээ. Чамтай уулзах болвол заавал эрсдэлд орох хэрэгтэй байдаг биз дээ өөдгүй амьтан минь.
Түрүүнээс хойш л энэ талаар бодсоор хүрч буй хамаг юмандаа уураа гаргана.

---

"Би зүгээр ээ. Хүний урманд юу ч өвдөхгүй байгаа болохоор маргааш эмээ рүү явцгаая. Тэнд очиж хэсэг амрахгүй бол сүүлийн үед үнэхээр их стресстэй байна" Юнгид ингэж өөрийгөө ямар ч асуудалгүйг батлан олон долоон юм чалчисаны эцэст маргааш эрт Сура эгчтэй хамт бид 3 эмээ рүү дахин явахаар боллоо.

Би оройжингоо телевизийн нэвтрүүлэг үзэн баахан инээж өөрийгөө хөөрхөн саатуулчихав. Маргааш эрт гарах тул хувцас хунараа ч бас бэлдэж тавьхаа мартсангүй.

---

Өглөө эртлэн босож дасал болсноороо замдаа идэх хоолоо бэлдээд гэрээсээ гарлаа. Юнги болон Сура эгч хоёр 20 минутын өмнөөс л надруу байн байн залгаж хэзээ гарч ирэхийг асууж байсан юм. Одоо харин тэд баярлаж байх шив.

"Май энэ та хоёрын хоол. Би тусдаа өөрийнхөө машинаар явна" гэхэд Юнги гайхан "Юу яриад байгаа юм? Зүгээр л ард суугаад яв л даа" гэв. Хариуд нь би толгой сэгсрээд "Үгүй ээ би ганцаараа гоё дуу сонсоод явмаар байна. Таны хажууд сонсохоор та чинь байнга унтраагаад байдаг биз дээ. Тэглээч Сура эгч жирэмсэн байхад" гэлээ.
Ашгүй нэг Юнги зөвшөөрч би өөрийнхөө машинд суун түүний араас даган явав. Гүэ нээрээ өдий том болчихоод энэ ахаас байнга зөвшөөрөл гуйж байх юм. Хэзээ нэг би өөрөө дур мэдэн шийдвэр гаргах юм бол доо гэх мэт элдвийг бодсоор явахад бид өнөөх осол гарсан газартаа ирлээ.
Бодохоос ч аймар тэр дурсамжийг дахиж санасандаа сэтгэл санаа тавгүйтэн толгойгоо сэгсрээд цонхоо онгойлгож түрүүнээс хойш сайхан байгалийг харан нүдээ баясгаж байсан бол одоо бүх биеэрээ бүлээхэн салхийг мэдрэнэ.

Эмээгийн маань амьдардаг тэр газарлуу орчин нь үнэхээр сайхан болохоор тэнд хэд хэдэн томоохон амралтын газрууд болон нэлээн мөнгөтэй хүмүүс л амьдардаг байх даа гэмээр  хувийн байшингууд сүндэрлэнэ.
Хүмүүс ихэвчлэн аялал зугаалгын чиглэлээр тийшээ явдаг ч гэсэн ер нь хүн хөдөлгөөн багатай жижигхээн суурин газар. Тэнд харин эмээ маань өөрийнхөө хоёр хүү болох Юнги бид хоёрын аавуудын авч өгсөн нилээн том хэмжээний тансаг байшинд амьдардаг ба өөрийнхөө сонирхлоор уулнаас түүсэн жимсээрээ чанамал хийж зарна. Нас өндөр болж ажил болгонд гологдох болсон эмээ маань өөрийнхөө энэ бизнесээрээ тэр хавьдаа тун алдартай гэж байгаа. Ямар сайндаа л тэндхийн баян эзэгтэй нар өдөр бүр гэрийх нь гадаа шинэхэн чанамал авахаар оочирлож зогсох вэ дээ.
Харин энэ удаад бид яг жимс хураалтын үеэр очиж таарч байгаа болохоор түүнд туслангаа сайхан амардаг хэрэг ээ.

Өдөр дундаа ороход бид эмээгийнд аюулгүй тайван хүрч очилоо.
Юнги болон Сура эгч хоёр машины багаажнаас эмээд зориулан авсан тортой зүйлсээ болон солионы хувцасаа барьсаар урд гаран алхав. Би ч бас тэдний хойноос солих хувцас болон ойр зуурын юмаа аваад орлоо.

 Би ч бас тэдний хойноос солих хувцас болон ойр зуурын юмаа аваад орлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now