•●•30•●•

1.3K 119 4
                                    

Юнги бид хоёр байшингаас гарч машиндаа суулаа.

"Арумаа? Чамайг яагаад тийм шийдвэр гаргасныг асууж болох уу?"

-"Би зүгээр л энэ хэцүү бүхнийг мартаад жаргалтай амьдрахыг хүссэн. Одооноос эхлээд та ч гэсэн Сура эгчтэй бас гэдсэндээ байгаа хөөрхөн охинтойгоо юунд ч санаа зоволгүй сайхан амьдрах хэрэгтэй."

Намайг ийнхүү хариулахад тэр надруу бахархасан аястай хараад "Миний дүү үнэхээр том болжээ" гээд тэвэрлээ.

"Тэгээд надад тайлбарлахгүй юм уу? Та яаж Жонгүгын аавтай уулзаж чадсан юм?"

"Аан... Нэг тийм юм бий. Ер нь бол ажил хэргийн холбоотой байдаг байсан."

"Тийм байхнээ. Гэхдээ та надаар ийм шийдвэр гаргуулсан даа итгэлтэй байна уу?"

"Жонгүг та хоёрын харилцааг мэдсэн хойно надад өөр сонголт байсангүй. Тэр хэдий аавтайгаа таагүй харилцаатай ч гэсэн төрсөн хүү нь шүү дээ. Тийм байхад би өөр яалтай билээ"

Тэр ингэж хэлээд машиныхаа толинд харан "Одоо яв даа... Жонгүг дээрээ оч" гэлээ.

Би гайхан "Тэгэхээр та бидний харилцааг хүлээн зөвшөөрч байгаа юм уу?" гэхэд Юнги "5 тоолхоос өмнө машинаас буухгүй бол бодлоо өөрчилж магадгүй юм" гэх нь тэр.

"Юу гэсэн үг юм бээ?"

"Тав!..."

"Хөөе!"

"Дөрөв!..."

"Байз л даа!"

"Гурав!..."

"Намайг гэрт хүргээд өгчихгүй юм уу?"

"ХОЁР!!..." Түүний дуу улам чангарахад нь би яарч сандарсаар бүсээ салгаж машинаас буугаад зогслоо.

"Нэг...
Азаар чи амжиж чадлаа"
Юнги ингэж хэлээд шууд машинаа асаан намайг орхиод явчихав.

"Хөөөөе!!!" Би түүний араас гайхсаар хоцроход гэнэт "Арумаа!" гэх Жонгүгын дуу гарлаа.

Би хойш эргэн харахад Жонгүг өөдөөс минь хар хурдаараа гүйж байв.
"Жонгүгаа..."

Би амандаа зөөлөн шивнээд түүний өөдөөс угтан алхалаа.
Гэвч явах тусам түүнтэй хурдан уулзахыг хүсэж би ч мөн нулимсаа дуслуулсаар хурдаа нэмэн гүйв.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now