•●•26•●•

1.1K 109 6
                                    

"Энэ эмнүүдээс бүгдэнгээс нь өгөөч. Гуйя хурдлаарай"
Би 20 минутын зайтай байх нэгэн жижигхэн эмийн санруу хамаг хурдаараа гүйж ороод ширээн дээр нь өнөөх эмийн хайрцагнуудаа санд мэнд гарган тавьлаа.

-"Уучлаарай манайд энэ эмнүүдийг худалдаалдаггүй юм аа. Маш хүчтэй эмнүүд учраас та заавал эмнэлгээс авах хэрэгтэй."

-"Юу? Т.тэгвэл энд ойрхон эмнэлэг байгаа юм уу? Тэнд нэг хүн үнэхээр хүнд өвдчихсөн байгаа болохоор би заавал авах ёстой шдээ" Би нулимс дуслуулан хэлэхэд өнөөх эмийн санч надад санаа зовсон бололтой "Хэрэв яаралтай байгаа бол эндээс 30 минутын зайтай газар нэг жижиг тосгоны эмийн сан байгаа. Тэнд энэ эмнүүд бүгд байгаа. Гэхдээ чамд гэж хэлэхэд бүгд дамын наймаачид учраас хэтэрхий өндөр үнэ хэлнэ. Бас гэр оронгүй хүмүүс цугларсан их аюултай газар" гэлээ.

Ямартай ч дахиад бага ч болов найдвар байгаа юм байна.
Гэвч би түүний сүүлийн хэдэн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачих мэт л болов.

Хамаг байдгаараа амьсгаадсаар машиндаа буцаж суун өнөөх тосгоны зүг хөдөллөө.

---

Цаг шөнийн 2-г зааж байх бөгөөд гадаа тас харанхуй болсон байхын дээр уулын энэ замаар надаас өөр машин барьж яваа хүн байхгүй бололтой.

Эцэст нь нэг юм тэр жижиг тосгонд хүрээд ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эцэст нь нэг юм тэр жижиг тосгонд хүрээд ирлээ. Цөөхөн хэдэн дээр үеийн тоосгон байшин байх хэдий ч ихэнх нь харанхуй нам гүм байв.

 Цөөхөн хэдэн дээр үеийн тоосгон байшин байх хэдий ч ихэнх нь харанхуй нам гүм байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now