•●•28•●•

1.2K 109 4
                                    


"Зүгээр гэрлүүгээ ор оо Арумаа. Надаас болж ахтайгаа муудалцах хэрэггүй"
Жонгүг машиндаа суун хүнд хүнд амьсгалсаар дээш харж хэвтээд ийнхүү хэлэхэд би түүний шархалж цус гарсан царайлуу харангаа
"Би яахаа өөрөө мэдэж байна аа" гээд түүний нүүрийг цаасаар зөөлөн арчиж өглөө.

Энэ үед Жонгүг надруу тасралтгүй ширтсээр байсан авч гэнэтхэн л харц буруулан цааш харлаа.

"Яасан бэ? Би өвтгөөд байна уу?"

Би ийн хэлсээр түүнийг татан өөрлүүгээ харуултал түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байв.

-"Уучлаарай..."
Тэр ингэж хэлээд шууд л намайг татан тэвэрлээ.

Би ч хариу түүнийг тэврэн нуруун дээр нь алгаараа зөөлөн цохиод
"Зүгээр дээ. Магадгүй би юу ч байсан уучилж чадах байх." гэхэд тэр
"Үнэхээр үү? Үнэхээр юу ч болсон уучилж чадах юм уу?" гэлээ.

Би түүнд "Тийм" гэдгээ хэлээд бид хамтдаа Жонгүгын гэрлүү явлаа.

---

Түүний гэрт орж ирмэгц тэр дахин нэг эмээ уугаад өрөөндөө орлоо.
Харин би түрүүнээс хойш түүний хийх үйлдэл болгоныг харж дуусаад байшингаас гаран өөдөөс минь цэлийх нуурын эрэг дээр очиж суув.

---

Үнэнийг хэлэхэд сэтгэл санаа минь бүхэлдээ хог болчихсон байх ажээ.
Жонгүг болон Юнги ах хоёрыг яачихсаныг мэдэх юм алга. Одоо харин ч бүүр сүүлдээ энэ талаар бодохоос хүртэл яршигтай санагдаж байна. Гэвч миний сэтгэлийн шаналал зөвхөн үүгээр зогссонгүй. Өнөөдөрхөн Юнгитэй маргаад нааш хүрч ирсэн маань намайг маш ихээр зовоож байна.

---

Би буцан Жонгүгын гэрт ороход тэр халууран хэвтсээр байв.

-"Одоо хүртэл зүгээр болохгүй байвал хамтдаа эмнэлэг явъя л даа тэгэх үү?"
Түүний үсийг зөөлөн илсээр асуухад тэр гараас минь атгаад нүдээ анисан чигээрээ "Зүгээр дээ удахгүй зүгээр болно" гээд орон дээр хэвтүүллээ.

Би түүний өөдөөс тэврэн хэвтэхэд тэр гараа толгой доор минь тавиад хэсэг хэвтсэнээ гэнэт нүдээ нээн "Чи халуураад байна" гэв.

Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан
"Жоохон л" гэхэд тэр "Жоохон биш л байна даа" гэсээр орноосоо босоод өрөөнөөс гарчихлаа.

---

Хэсэг хугацааны дараа тэр гартаа эм болон аягатай ус барьж ирээд орны буланд хажууд минь суун "Энийг уучих" гээд намайг дээш босгов.
Би түүний гараас эмийг нь авч уугаад буцаад хэвтэхэд тэр ч бас хажууд минь цуг хэвтээд даарч байсан биеийг минь халуун биеэрээ тэврэн дулаацууллаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now