•●•19•●•

1.4K 125 10
                                    

"Ямар хэргээр яваа юм?" Жонгүг дургүйцсэн маягаар асуухад тэр хүн инээд алдан "Ямар хэргээр яваа юм гэнэ шүү! Эцэг чинь ирж байхад ямар нэгэн шалтгаан хэрэгтэй юм уу?" гээд түүний мөрөн дээр цохиход Жонгүг түүний гарыг буулгаж хаяад "Би зочинтой байна. Хэлэх юмаа хэлээд хурдхан явбал сайн байна" гэлээ.
Гэтэл тэр хүн "Зочин гэнээ?" гээд гэнэт нааш эргэн харсанаа
"Энэ үзэсгэлэнтэй бүсгүй тэгэхээр Жонгүгын зочин байх нь ээ. Гэхдээ нэг л танил царай байх чинь" гээд надруу чиглэн алхав.
Энэ үед би хэтэрхий их сандарч байлаа.
Өнөөх хүн гуталныхаа дууг хадуулсаар өмнө минь ирж зогсоод "Чи арай..." гэснээ болин "Надад түүнтэй ярих зүйл байгаа болохоор түр гарч байх уу?" гэж хэлэхэд нь би Жонгүг руу харвал тэр зөөлхөн толгой дохилоо.
Би хурдхан шиг түүний аавд хальт бөхийсөн болж үзүүлээд байшингаас гарав.
Гадаа гарч ирээд нэг том амьсгаа аван зогсоход урд 3 ширхэг тансаг зэрэглэлийн хар машин зогсож байлаа.
Ингээд харвал Жонгүг нилээн баян айлын хүү бололтой. Гэхдээ тэр аавтайгаа тийм ч найрсаг харилцаатай биш юм шиг санагдана.

---

Тэднийг гарч ирэхийг хүлээх зуур би нүдний минь урд цэлийх үзэсгэлэнтэй нуурын эрэгт байрлах модон савлуур дээр очиж хэсэг суулаа.
Зөөлхөн сэвшээ салхи салхилаад л зарим хүмүүс хүүхдүүдээ салхилуулж зарим нь хоорондоо болзоод л хүмүүс их л амар тайван явцгаана.

---

Нилээн удаан эдгээр хүмүүсийг болон урд минь хөгжилтэйгөөр хөл бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан суух зуур хэн нэгэн нь миний хажууд зэрэгцэн суугаад савлуурыг хөдөлгөлөө.

Нилээн удаан эдгээр хүмүүсийг болон урд минь хөгжилтэйгөөр хөл бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан суух зуур хэн нэгэн нь миний хажууд зэрэгцэн суугаад савлуурыг хөдөлгөлөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хажуу тийшээ налсан байх толгойгоо эргүүлэн харвал Жонгүг надруу ширтсээр сууж байв.
-Болчихсон уу?
-Тиймээ болчихсон. Их удаан хүлээсэн үү? Уучлаарай.
-Зүгээр ээ энд суух үнэхээр тухтай юм.
-Тийм байгаа биз. Надад ч бас энд юм бодоод суух их таалагддаг.
-Тийм байх нь ээ...Гэхдээ энэ нуурыг харсан чинь нууранд унадаг санаанд орчихлоо. Ёстой аймар байсан шүү.
-Тэр үед нээрээ их айсан байх даа?
-Мэдээж шүү дээ. Гэхдээ үнэхээр ямар азаар Жимин та хоёр шиг ийм мундаг хүмүүстэй таарсан юм. Үгүй байсан бол би одоо энд ингээд сууж байхгүй л байсан байх.
Би ингэж хэлээд нэг том санаа алдан түүнрүү хараад "Жонгүгаа чамд үнэхээр яаж баярласнаа илэрхийлэхээ мэдэхгүй юм. Зүгээр ч нэг тус биш бүүр амь насыг минь аварсан болохоор үнэхээр юу хийж өгөхөө ойлгохгүй байна. Яаж ч хичээсэн би чамд тийм том тус хүргэж чадахгүй нь бололтой. Уучлаарай" гэхэд тэр "Зүгээр ээ ямар нэгэн хариу барих гэсний хэрэггүй. Би зүгээр ажилаа л хийсэн төдий" гэв.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now