•●•12•●•

1.5K 121 1
                                    

Цаг хэдийн орой болж ажилчид нэг нэгээрээ ажилаа дуусгаад явцгааж байв. Би ч бас хийх юмаа дуусгасан учир ширээгээ цэгцэлж тавиад гарах гэтэл хэлтсийн дарга намайг өрөөндөө дуудан ийнхүү хэлсэн нь өнөөдрийн хачирхалтай нь аргагүй амар тайван, тав тухтай, найрсаг байсаны учирыг тайлаад хаях шиг л болов.

"Арумаа энийг гүйцээгээд яваарай"

Одоо л жинхэнэ түүний сахиусан тэнгэрийн инээмсэглэл чөтгөрийнх болж хувирч байх шив.
Би өнөөх хавтастай зүйлсийг чирсээр буцаад ширээн дээрээ иртэл тэнд байсан ажилчид бүгд л чи ч өнгөрч дээ гэсэн шиг харж байлаа.

Цаг бага багаар явсаар л бүх ажилчид тарж энэ том компани бүхэлдээ анир чимээгүйд автжээ. Яахав хааяа хааяа сонсогдох өнөөх шулмын чанга чанга аальгүй инээдийг эс тооцвол. Тэр түрүүнээс хойш л хэн нэгэн хүнтэй утсаар ярьж ганцаараа инээж байна. Хааяа бүүр аймшгийн кино шиг л санагдах юм.

Арай гэж хамаг юмаа хийж дуусаад цагаа хартал оройн 11ийг зааж байв.

Пөөх дөнгөж дадлагажигч байж ингэж ажиллаж болно гэж үү? Хэрвээ энэ янзаараа байвал зүгээр насан туршдаа Юнгигээр тэжээлгээд амьдарсан нь хамаагүй дээ бололтой!

Хийсэн бүх зүйлээ цэгцэлж буцаад хавтсанд нь хийгээд түүний өрөөрүү оруулж өгөхөөр алхах үед гэнэт улаан гэрэл анивчин галын дохиолол дуугарч эхлэв. Би эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй хэсэг ийш тийш харж зогсоод утаа үнэртэх үед сандран доош буухаар цахилгаан шатруу гүйтэл хэлтсийн дарга ханиалгасаар өрөөнөөсөө гарч ирээд шууд л доош унаад өгөв. Энэ үед түүний өрөөний хаалганаас их хэмжээний утаа гарч байгаа нь тэнд гал гарсан гэдгийг илтгэж байлаа.
Би бушуухан түүн дээр гүйж очоод нэг талаас нь тэврэн авч цахилгаан шатыг зүглэхэд тэр миний гарыг тавьсанаа "Гуйя миний цүнхийг аваад ирээч тэнд маш чухал зүйл байгаа" гээд хэд хэд хүчтэй ханиалгав.

Бурхан минь тэр юугаа яриад байна аа. Түүний өрөөнд гал гарч байхад би яаж тийшээ орох юм бэ?

"Үгүй ээ даргаа эхлээд эндээс гарах хэрэгтэй" би түүний гарыг дахин зуураад урагшлах гэсэн ч тэр бүүр уйлчихсан зогсож байв.
Үүнийг хараад үнэхээр өрөвч зан минь тэвчилгүй "Тэгвэл түр хүлээгээрэй" гээд шууд л түүний өрөө рүү гүйж очиход хүргэв.
Өрөөрүү орон сайн ажиглавал гал зөвхөн эндээс биш бүүр дээд давхараас эхэлж гарсан бололтой.

Утаа улам нэмэгдэж түүний өрөөний бараг тал нь бүхэлдээ шатаж байлаа. Би хурдхан түүний ширээн дээр байх цүнхийг аваад гартал тэр аль хэдийн цахилгаан шатанд суучихсан намайг хүлээж байв. Би амаа гараараа таглан ханиалгасаар түүнрүү зүглэн алхатал нүүрний минь өмнө томоос том зүйл дээрээс нураад ороод ирэв.
Цахилгаан шатруу орох боломжийг минь хаасан энэ зүйл бүхэлдээ шатаж байгаа нь намайг хангалттай шоконд оруулж чадлаа. Үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй тэвдэх зуур хэлтсийн дарга цахилгаан шатанд нааш цааш юу хийхээ мэдэхгүй хэсэг мунгинаад нулимстай нүдээрээ нааш ширтэн "Уучлаарай Арумаа" гээд хаах товчин дээр дараад яваад өгөв.
Түүний энэ үйлдэлд цочирдож бас хэтэрхий их утаанаас болж нулимс минь өөрийн эрхгүй гарч эхэллээ.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now