•●•20•●•

1.3K 113 0
                                    

Энэ өдрөөс хойш даруй 3 хоног өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Жонгүг бид хоёрын хэн нь ч дахиж бие биерүүгээ залгаж эсвэл мессеж бичсэнгүй.

"Арумаа би ажилтай болчихлоо. Эгчийгээ сайн харж хандаарай" Юнги ийнхүү хэлсээр машины түлхүүрээ шүүрч аваад хаалгаар гарах гэхэд нь би түр зогсоон
"Юун ажил юм? Та чинь амралтаа авчихсан биз дээ" гэхэд тэр
"Одоохондоо чамд хэлээд дэмий байх. Хэрэг болвол би өөрөө хэлнээ" гээд яарсаар гарав.

Хаалга яг нүүрний минь урдуур тас хийн хаагдаж гэр чив чимээгүй болсон хойно би хажуу тийш нэг алхан цонхоор түүнийг ажиглалаа.

Утсаар ямар нэг зүйлийн тухай нухацтай гэгч нь хэн нэгэнтэй ярилцан машины хурдаа огцом нэмээд хөдлөх Юнги надад энэ удаа их л хачин санагдлаа. Ямар ажил гарсан болоод царай зүс нь хүртэл ингээд барайчихдаг байна аа?

"Өглөөний мэнд Арумаа? Ямар эрт сэрсэн юм"
"Харин ус уухаар ирсэн юм аа. Таны жирэмсний хордлого гайгүй болж байна уу?"
"Тиймээ илт сайжирч байгаа. Гэхдээ Арумаа чамд их баярлаж байгаа шүү. Юнги байнга л чамайг надад туслуулах гэх юм. Тэр болгонд нь тусалж байдаг чамд эгч нь дараа заавал хариу барих болно оо" Сура эгч ингэж хэлээд торгон унтлагын хувцасаа намируулсаар намайг ирж тэврэхэд нь би түүнийг зөрүүлж тэврээд
"Зүгээр дээ эгчээ. Юнги,  эмээ хоёр бол энэ хорвоо дээрх миний хамгийн үнэ цэнэтэй хүмүүс. Ялангуяа Юнгид би үнэхээр их талархаж явдаг. Магадгүй тэр байхгүй байсан бол би одоо амьдарч чадахгүй  байсан байх. Тийм үнэ цэнэтэй хүний минь хайртай хүн учраас  таныг ч бас тэр хэрээр л хайрладаг гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг яг төрсөн дүү шигээ л бодож байгаарай. Би хэзээд таньд туслах болно" гэхэд тэр инээмсэглэлээ улам тодруулан алгараа нурууг минь үрээд
"Арумаа эгч нь хайртай шүү" гэлээ.

---

Би өрөөндөө орж ирээд цагаа харвал өглөөний 6 цаг болж байлаа. Эмээ аль хэдийн сэрчихсэн Сура эгчтэй хамт өглөөний цайгаа бэлдэж байгаа. Харин би энд өнөөдөр Жонгүгых руу явах уу байх уу гэж бодсоор л сууна.
Магадгүй ингээд өөрөө байн байн очоод байвал би түүнд хэтэрхий ядаргаатай санагдах байх. Тиймээс ер нь түүнийг өөрөө эхэлж залгатал нь хүлээж байя!

---

Өнөөдөр нээх онцын зүйлгүй л өнгөрлөө. Оройны хоолноос өмнө Юнги буцаад ирсэн болохоор бид хамтдаа хооллож эмээгийн амралтын талаар ярьцгаалаа.
Тодруулбал эмээ маань бага залуу байхаасаа л эхэлж найзалсан 3 найзынхаа хамт Чэжү арал руу удахгүй явах гэж байгаа. Жилдээ ингэж нэг удаа явдаг заншил түүнд аль эртнээс хойш л тогтчихсон. Бараг л уламжлал гэсэн үг. Харин энэ удаагийн эмээгийн аялалыг Юнги хариуцаад бүгдийг нь зохицуулсан гэсэн болохоор би санаа зовох нь илүүц биз.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now