•●•18•●•

1.4K 113 3
                                    

Би өрөөндөө орж ирээд тэнэг юм шиг инээсээр л...
"Ааххх Жонгүгаа тийм сайхан харцаар хараад инээхээр чинь би яах юм бэ? Айн??"

Унтах цаг хүртлээ би түүний тухай бодож догдлосоор байв. Түүний царайг дахиад нэг удаа харах юмсан. Ер нь ингэж байхаар маргааш өглөөний цай хүргэж өгдөг хэрэг ээ!
Угаасаа бид учирах ёстой болоод л энд хүртэл таарч байгаа хэрэг. Хэдий чамд гомдсон байсан ч гэсэн хувь тавилан ингэж байгаа бол одоо яая гэхэв. Түүнийг эсэргүүцэж болохгүй шүү дээ!

Би үсэрч дэвхцэсээр баясгалантай нь аргагүй доош буун эмээгийн өрөөний хаалгыг тогшлоо.
-Эмээ унтах гэж байна уу?
-Үгүй ээ Арумаа ороод ир.
Би түүнд "Заа" гэж хэлээд өрөөнд нь ороход эмээ шилээ зүүчихсэн ном уншаад сууж байв.
-Та унтах болоогүй юм уу?
-Энэ жоохон хэсгийг дуусгачихаад унтахгүй бол санаа амардаггүй ээ. Миний охин ямар хэргээр явна?
-Аан тэр...Нөгөө эмээ би маргааш Жонгүгт өглөөний цай хүргэж өгөхөөр болсон.
-Тиймуу? Тэр өөрөө тэгэж байна уу?
-Үгүй ээ эмээ. Би өөрөө тэгэж бодсон юм. Бодоод байсан чинь хоёуланд нь их тусалсан шдээ.
-Тийм шүү! Тэгвэл эмээ нь маргааш өглөө өглөөний цайнд идэж болохоор хэдэн зүйлс хийгээд өгье. Тэр далимаар чи ч гэсэн тэр хүүтэй сайн танилцаад ав. Биений бяр чадал сайтай, их ухаан суусан хүмүүжилтэй хүү байна лээ. Дээрээс нь царайлаг гэж найгүй.
Эмээ ийнхүү аальгүй гэгч нь инээхэд миний ч бас инээд хүрч
"Тийм байгаа биз эмээ" гээд бид хамтдаа баахан инээлдлээ.

---

"Өглөөний мэнд!"
Бодож бодож арай гэж шийдсэн урт шаргал өнгийн даашинзаа өмсөөд, үсээ долгион оруулан янзалсан би эмээтэй ийнхүү мэндлэхэд тэр намайг ямар хөөрхөн харагдаж байгааг минь хэллээ.

---

"Заа эмээ амжилт хүсээрэй. Би явлаа" гээд машиндаа суух замдаа намайг цонхоор толгойгоо цухуйлган инээсээр харж байгаа эмээд хэлэхэд тэр "Хөөе Арумаа утасны дугаар юм уу, сошиал хаягийг нь заавал аваарай" гэж орилов.
Ааашш энэ эмээгийн чанга дууг дээ. Тэгэхээр чинь арай л ичмээр шдээ! Гэхдээ л би түүнд ойлгосноо илэрхийлээд замдаа гарлаа.

---

Хажуу талынхаа сандал дээр эмээгийн түүнд зориулж бэлдсэн хоол болон нилээн хэдэн хачирыг тавьчихсан би ихэд сэтгэл хангалуун явна. Гэхдээ нээрээ эмээ ийм их зүйлсийг яаж бэлдэж амжидаг байна аа? Аргагүй л "Супер Эмээ" шүү!

Замын хоёр талаар битүү шигсэн модод байх ба хааяа л нэг хажуугаар машин зөрнө. Энэ хавьруу угаасаа хэн дуртай нь яваад байдаггүй л байх л даа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now