( 1 )

4K 241 33
                                    

"Бид дахиж чамайг ажиллуулж чадахгүй нь, харамсалтай байна Наби

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Бид дахиж чамайг ажиллуулж чадахгүй нь, харамсалтай байна Наби."

Энэ үгийг сонсоод би зүгээр л уртаар санаа алдсан юм. Миний сонсож байгаа анхны удаа биш шүү дээ. Дахиад л ажил хайх нь.

"Ойлголоо, тэгвэл энэ сарын эхэн хүртэл ажилласан мөнгөө авч болно биз дээ?"

Үнэнийг хэлэхэд, би зургаан хоног бүтэн гарсан байхад хоосон буцаж чадахгүй ээ. Арван мянган вон ч байсан дүү бид хоёрын хувьд үнэхээр их мөнгө. Би түүнийг тэжээх хэрэгтэй, бас бидэн шиг өөрсдийгөө авч явдаг хүмүүс нэг өдөр ч болтугай хоол илүү олж идэхгүй бол яаж амьдрах билээ дээ?

Захирал ширээн дээрээ байсан дугтуйтай мөнгийг над руу түлхэхэд би шуудхан л авч хэд байгааг нь тооллоо. Энэ үнэхээр муугүй шүү.

"Баярлалаа, дараа уулзах байх гэж найдъя."

Би инээмсэглэсээр сүүлийн удаа тэндээс гарахдаа юу хийхээ ч мэдэхээ болин үүдэн дээр нь саатах аж. Амнаас минь уур савсаж, хамрийн үзүүр хүйтэнд даарч эхэллээ.

Дахиад л хайхаас өөр яах билээ? Би зүгээр сууж болохгүй шүү дээ. Юу ч болж байсан бяцхан дүүгээ өлсгөж чадахгүй. Түүнд минь надаас өөр хэн ч алга.

Тэгээд би замд тааралдсан газраасаа нэлээд хэдэн төрлийн сонин худалдаж аваад сургуулийн зүг алхаж эхлэв. Эндээс авсан мөнгөөрөө ядаж л хоёр долоо хоног тэсчих бололтой.

-🎬-

"Хөөе, харж байна уу? Ханхүү гараад ирлээ."

Мисүг ийн хэлэхэд нь би хичээлийн туршид ширтэж байсан сонингоосоо харцаа салган харлаа. Тийм ээ, түүний ханхүү урд гараад ирчхэж.

"Гуйж байна, бид дараа чиний ханхүүгийн талаар ярилцаж болно шүү дээ. Би одоо үнэхээр завгүй байна."

"Тэр яаж ийм гайхалтайгаар биеэ авч явдаг байна аа? Чи төсөөлж байна уу, тэр үнэхээр жирийн хүн биш байх."

Good, but...Where stories live. Discover now