( 17 )

1.2K 202 68
                                    

Би шууд л өндийн угаалгын өрөө рүү гүйсээр хаалгаа түгжиж орхилоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би шууд л өндийн угаалгын өрөө рүү гүйсээр хаалгаа түгжиж орхилоо. Толинд өөрийнхөө ягаан туяа татсан царайг хараад гарынхаа алгаар дарж үзэв.

Тэр миний анхны үнсэлтийг авчихлаа...

Зүрх минь хачин гэгч нь түргэн түргэн цохилж, би хүйтэн усаар нүүрээ угаагаад өндийхдөө толин дахь дүрсээ удтал ширтэнэ.

Гараа явуулсаар урууландаа хүрч үзэхдээ саяны болсон зүйлийг санан, цээжин тушаа газраа гараараа дарлаа.

"Түүний царайг одоо яаж харна аа!"

Би хаалгаа аажуухан онгойлгосоор өрөөндөө санаа зовнингуй явж ороход, азаар Жонгүг байсангүй.

Хаалгаа дотроос нь түгжиж орхиод, Наёны гадуур хувцсыг тайлан оронд нь оруулж, өөрөө хажууд талд нь хэвтлээ.

Зүрх минь одоо ч чанга гэгч нь цохилохоо болиогүй байна. Тэнэг юм, зүгээр л уначихсан байхад ингэтлээ сандрах гэж.

Би толгойгоо сэгсэрчихээд Наён руу харан хэвтсээр, түүнийг үсийг зөөлөн илбэж эхлэлээ.

Хачин хүүхэд шүү. Тэхёнд наалдаад тэгтлээ сайн байгаад байсан хэр нь, Жонгүгийн өвөр дээр очоод унтчихдаг. Түүнд тийм сайн юм байх даа...

Тийм дээ, надаас хүртэл өмөөрч Жонгүгийн талд орсон шүү дээ.

Толгой дотор минь Наёны өрөөнд байсан цасан хүнтэй бөмбөлөг харагдаж эхэлсэнд би чимээгүйхэн инээмсэглэл тодруулах аж.

Хаанаас авсан юм бол гэх бодол төрж, Жонгүг шиг хачин ааштай нэгэн дүүд минь бөмбөлөг авах гээд явж байгаа дүр зураг нүдэнд минь үзэгдэн, би төсөөлөлдөө инээхгүй байж чадсангүй.

-🎬-

Нэг л мэдэхэд би Жонүгийн өрөөнд сэрэн, хэдийн өглөө болсныг харлаа. Гараа явуулан үзэхэд миний хажууд Наён байсангүй.

Би босч орыг нь хураачихаад өрөөнөөс гарвал Жонү... магадгүй Жонгүг буйдан дээр суугаад зурагт үзэж байсан юм.

Good, but...Where stories live. Discover now