( 4 )

1.3K 186 31
                                    

Амралтын өдөр тул би өглөө яаж ирсэн тэр хэвээрээ бялуугаа бэлдэн сууж байлаа

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.


Амралтын өдөр тул би өглөө яаж ирсэн тэр хэвээрээ бялуугаа бэлдэн сууж байлаа. Яагаад ч юм хоёр ихрийн тухай бодол өглөөнөөс хойш миний толгойд орж ирэн би тэдний хоорондоо ямар адилхан царайтайг төсөөлнө.

Үнэхээр тэдний харц хүртэл адилхан. Магадгүй Жонгүг хөмсгөө байнга зангидахаа больчихвол тэр яг л Жонү шиг харагдах байх.

Гэвч тэдний хувцаслалт яг л зан ааш шиг нь тэс ондоо. Жонгүг яг нэг тийм... сүр хүчтэй харагддаг. Харин Жонү эсрэгээрээ. Жонү үнэхээр сайхан зантай ч, бурхан минь Жонгүг бол... тэр яагаад ч сайхан ааштай залуу байж чадахгүй.

"Бүдүүлэг амьтан..."

"Хэнийг хэлээв?"

Амралтын өрөөний хаалга онгойн Жонгүг орж ирэхэд би нүдээ томруулан толгойгоо сэгсэрлээ. Тэр яагаад энэ цаг үеэр орж ирж таардаг байна аа?

Жонгүг кассны ард очиход нь би бялуунуудаа шилэн хоргонд хийгээд түүнд хандан дуугарав.

"Одоо нээх үү? 9 цаг болчихлоо."

Жонгүг дуугарахгүй урдах зүйлээ хийсээр байсанд би хаалгаа онгойлгох гээд алхаж эхэлтэл тэр гараас минь атган зогсоох нь тэр.

"Нээхгүй."

"Юу?"

Жонгүг кассныхаа хажууд талаас цаас гаргаж ирэн гарт минь бариулж "Үүн дээр авах шаардлагатай зүйлсээ бич. Өнөөдөр үдээс хойш болтол нээхгүй."

Хүлээгээрэй, өнөөдөр хэрэгтэй зүйлсээ цуглуулах өдөр байсан юм уу? Тэгвэл би эдгээр бялууг өглөө ирж хийх хэрэг байсан гэж үү?

"Чи яагаад тэр талаар надад хэлж болоогүй юм бэ?"

Хэрэв би мэдсэн бол өглөө Наёнд хоол хийж өгчхөөд ирэх байсан шүү дээ. Би түүнд сүүлийн гурав хоног гаднаас идэх зүйл авч өгсөн.

Жонгүг над руу харан хөмсгөө өргөөд "Би нэг бүрчлэн сануулж хэлэх ёстой юм уу? Надад эрхлэх хэрэггүй."

Good, but...حيث تعيش القصص. اكتشف الآن