( 25 )

1.6K 204 60
                                    

Өвлийн амралт эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өвлийн амралт эхэллээ.

Яагаад ч юм ажил хайж эхлэхэд их тохиромжтой үе шиг санагдсан ч Жонгүгийн хэлсэн үг намайг юу ч хийлгүй зүгээр л хүлээж суухад хүргэсэн юм.

Тэр надтай хамт хаа нэг тийшээ явна гэсэн. Би Наёнтай хамт явна гэж бодсон ч түүний хэлснээр зөвхөн бид хоёр л явах бололтой.

Тиймээс бид одоо Наёныг Жонүд үлдээхээр түүний гэр лүү явж байна.

"Орой хүрч ирсэнд уучлаарай, Жонү."

Би хаалгаар Наёныг хөтлөнгөө орсоор ийн хэлэхэд Жонү над руу инээмсэглэсээр толгойгоо сэгсэрнэ.

"Зүгээр дээ, би унтаагүй байсан юм. Харин та хоёр энэ цагаар явах гэж байгаа хэрэг үү?"

"Тийм ээ. Жонгүг тэр нь дээр байх гэж хэлсэн болохоор яах ч арга байсангүй."

Би Жонгүгийн зүг харц тусгасаар ийн хэлсэнд Жонгүг түүний гэрт дураараа орон хөргөгчнөөс нь савтай ус задалж уулаа.

"Юутай ч, Наёнд хэрэгтэй бүх зүйлийг аваад ирсэн болохоор долоон хоног байхад л би буцаад ирчихнэ."

Жонү миний үгэнд нүдээ томруулсаар Жонгүг руу толгойгоо эргүүлэн "Чи түүнийг долоон хоног авч явж байгаа юм уу? Сургалт гэдэг чинь үнэн биз?"

"Сургалт гэнэ ээ?"

Би гайхан ийн асуухад Жонү нүдээ анин гүнзгий санаа алдав.

"Ойлголоо. Би Наёныг сайн харж байх болохоор санаа зоволтгүй болзоорой."

"Үгүй ээ, энэ болзох биш-"

"Баярлалаа, Жонү. Болзоогоо дуусчхаад шууд ирнэ ээ."

Жонгүг үгийг минь таслан ийн хэлчхээд хажууд зогсох Наёны үсийг илсээр надад хандан "Би машинд хүлээж байя. Араас хүрээд ирээрэй." гэж хэлчхээд гарч явах нь тэр.

"Наён аа, нойр нь хүрч байна уу?"

Жонү Наёнтай зэрэгцэн өвдөглөж байгаад ийн асуусанд Наён нүдээ нухласаар толгойгоо дохино.

Good, but...Where stories live. Discover now