( 12 )

1.2K 188 38
                                    

Өглөө нь гэрийн цэвэрлэгээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өглөө нь гэрийн цэвэрлэгээ.
Өдөр нь хичээл.
Орой нь ажил.
Шөнө нь бас хичээл.

Яг энэ дарааллаар долоон хоног явсны эцэст шалгалтын өдөр боллоо.

Би хичээлээ тарсны дараа шалгалт өгөх анги руугаа алхална. Магадгүй одоо сургуулийн ханхүүгийн оронд Жон Жонгүг ирчихсэн байгаа байх.

Өрөөндөө орж суудлаа эзэлмэгцээ би Мисүг орж ирэхийг нь хүлээж байсан юм. Бид шалгалтан дээр ихэнхдээ хамт суудаг. Тиймээс хажуудаа хоосон суудал байлгаж байх нь түрүүлж ирснийх нь үүрэг гэх үү дээ.

Ширээн дээрээ үзэг харандаагаа гаргаж тавьчихаад сууж байтал хаалгаар Жонгүг орж ирэх нь харагдлаа. Би ч нэг их харц тулгаралгүй үзгээ эргүүлэн тоглож байтал тэр шуудхан л нааш алхсаар миний хажууд ирээд суучих нь тэр.

"Хөөе, энд чинь..."

Мисү суух байсан шүү дээ, тэр намайг алах байх даа...

Жонгүг хэзээд л үгийг минь тоохгүй царайлдаг тул цүнхнээсээ үзэг харандаагаа гаргаж ирэн хэлсэн бүхнийг минь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачхав. Тийм дээ, тийм. Тэр бос гэж хэлээд босох биш.

Төд удалгүй Мисү орж ирэн миний зүг даллачхаад хажууд суугаа залууг минь харснаа нэг их том нүдлэчхэв. Ойлгомжтой шүү дээ, тэр энэ хүнийг ханхүү гэж бодож байгаа. Яагаад зүгээр байгаа хүнд ингэж төвөг удаад байдаг юм бол доо.

Мисү явсаар ард талын минь ширээнд суугаад инээмсэглэлээ.

"Тэр энд сууж байгаа юм уу? Яагаад?"

Аяархан гэгч нь шивэгнээд хуруугаараа Жонгүгийн нуруу луу заахад нь би толгой дохиод мөрөө хавчив. Үнэндээ яагаад энд суусныг нь би ч мэдэхгүй.

Тав орчим минутын дараа шалгалт эхэлж бид ямар ч чимээ гаргалгүй тараасан материал дээрээ бодолт хийж эхэллээ.

Үнэхээр л Жонгүг надад унтах цагаасаа хумслан заасны үр дүн гарсан юм шиг мэдрэгдэнэ. Түүний ирж магадгүй гэсэн зүйлсийн талаас илүү нь үнэхээр л энд бичигджээ.

Good, but...Where stories live. Discover now