( 8 )

1.1K 182 42
                                    

"Юу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Юу?"

Жонгүг надаас ийн асуухад нь би түүн лүү эгцэлж харсангүй.

"Би түүнийг удахгүй цэцэрлэгт явуулах болно оо. Тэр хүртэл л... Чи хичээлгүй байдаг биз дээ?"

Хэдий Жонгүгийн ажлын цаг урт ч гэлээ тэр надаас л хавь илүү сул цагтай шүү дээ. Надад өөр гуйх хүн алга.

"Чадахгүй."

Би түүний үгэнд огцом хараад хөмсгөө зангидав. Тийм л дээ, ийм хүн гэдгийг нь мартчихаж. Би ямар хариу түүнээс хүлээгээ вэ? Тэнэг юм.

"Ойлголоо, яв даа."

Жонгүг шууд л хаалгаар гарч явахад нь би түүнд бага зэрэг гонсойх шиг боллоо. Дүүтэй минь холбоотой асуудал учраас түүнийгээ дахиж яаж ганцааранг нь удаан үлдээнэ дээ гэсэн айдас намайг яг л алах шиг болж байсан юм.

Би өвөр дээрээ суулгасан дүүгээ улам чангаар тэвэрчхээд цамцанд нь нүүрээ наан уртаар амьсгал авав. Наён л надад байвал болох байтал би түүнийгээ бараг л үгүй хийх дөхлөө. Бүгд миний буруу.

-🎬-

Өглөө эрт бялуугаа хийчхээд гарах гэж байтал хаалгаар хэн нэгэн орж ирэх нь тэр.

"Жонү, чи энд юу хийж байгаа юм?"

"Би өнөөдөр энд Жонгүгийн оронд ажиллана. Тэр сургууль руу очих байх."

Өө, нээрээ тийм шүү дээ. Өнөөдөр шалгалттай. Тэр Жонүгийн оронд өгөх учраас би дахиад л сургууль дээр түүний царайг харах нь.

Би Жонүд туслан үүдээ нээхэд бэлдэж өглөө. Жонгүгийн оронд түүнтэй ажиллах байсан юм. Хэчнээн амар гэж санана?

"Наби, би юм асууж болох уу?"

Би Жонүгийн зүг харахад тэр инээмсэглэсээр "Чи ахтай хэр дотно вэ?"

Би түүнтэй дотно билүү? Бид ихэнхдээ муудалцдаг, бас танилцаад тийм ч их удаагүй. Гэхдээ тэр надад туслаж, бас би түүний хэний ч мэдэхгүй нууцыг мэдсэн. Энэ бүгдийг юу гэж нэрлэхээ сайн мэдэхгүй л юм.

Good, but...Where stories live. Discover now