( 22 )

1.4K 198 28
                                    

"Өвлийн амралт яагаад илүү урт байж болдоггүй юм бол оо!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Өвлийн амралт яагаад илүү урт байж болдоггүй юм бол оо!"

Би өнөөдөр бүхий л цаг хугацаанд Мисүгийн гомдоллохыг сонсож байсан юм. Яагаад гэвэл Мисү өвлийн амралтаар Парис явахаар болсон. Эцэг эх рүүгээ. Гэтэл Жон Жонү өвлийн амралт дуусах мөчид Парист долоон хоногийн турш тэмцээнд оролцохоор болчихсон юм. Үнэхээр харамсалтай.

"Ингэтлээ гуниглах хэрэг байгаа юм уу, чи өдөр болгон л сургууль дээр ханхүүг хардаг шүү дээ?"

"Энэ чинь их том ялгаатай, Биби. Чи хэн нэгэн таалагддаг залуутайгаа байнга байдаг орчноосоо өөр газар байх талаар төсөөл дөө. Бид хэрэв Парист таарсан бол дийлэнх цагийг хамт өнгөрөөх байсан юм!"

Би түүний үгэнд уруулаа жимийн санаа алдлаа. Түүний ярьдаг зүйлс хэзээд миний мэдрэмжээс тэс хөндлөн байх юм. Учир нь би хэзээ ч өмнө нь таалагддаг залуутай байгаагүй.

Харин одоо?

Түүний царай гэнэтхэн нүдэнд зураглагдахад би догдлол мэдэрч эхлэх нь тэр. Гэхдээ би түүний найз охин биш шүү дээ. Тийм болохоор төсөөлөөд ч хэрэггүй байх.

"Юутай ч өвлийн амралтаараа гуниглаж болохгүй шүү."

Би түүнд захиж хэлчхээд хоолны ширээнээс босов. Тэр энэ харамслаасаа болоод амралтаа ч зугаатай өнгөрүүлж чадахгүй байх вий гэдэг л санааг минь зовоож байна.

Энэ долоо хоног бол амралтын өмнөх долоо хоног. Бүх сурагчид шалгалтаа өгчихсөн, бие даалтаа хураалгачихсан. Ер нь л хийх юм байсангүй.

Би хий дэмий л цаг нөгцөөн цонх ширтэн суухдаа өвлийн амралтаар хэрхэн ажил хийх тухайгаа л бодно. Өнөөдөр миний мөнгө юу ч үгүй болтлоо дуусчихсан. Тиймээс надад амрах эрх ч байхгүй гэсэн үг.

Хонх дуугарахад сурагчид эхнээсээ босч явах бол би тэндээ хэсэг сууж байгаад боссон юм.

Энэ долоо хоногт сургууль руугаа явахгүй байх талаар бодоод ч амжлаа. Учир нь надад маргааш, нөгөөдөрт зориулах хоолны мөнгө байхгүй шүү дээ.

Good, but...Where stories live. Discover now