( 14 )

1.1K 179 36
                                    

Би гартаа цасан хүн барьсаар Жонгүгийн гэрт орох мөчид өнөөх нь хайлж толгой хэсгээрээ салж унах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би гартаа цасан хүн барьсаар Жонгүгийн гэрт орох мөчид өнөөх нь хайлж толгой хэсгээрээ салж унах нь тэр.

"Энийг тогтоож болох болов уу?"

Би газар унасан цасыг авч их биетэй нь нийлүүлэх гэж оролдсонд Жонгүг гадуур хувцсаа тайлсаар "Чи гэрийг минь бохирдуулаад байна. Дүү чинь унтчихсан байх. Өдрийн цагаар гадаа гарч хий."

Би шалаар нэг урссан усыг харлаа. Мэдээж үүний учрыг олох гэсээр байтал шал тэр чигтээ ус болж орхих биз.

Санаа алдсаар бүгдийг нь хаяж, заваартуулсан газраа цэвэрлэчхээд өрөөнийхөө хаалгыг нээвэл Наён хэдийн унтчихсан байх аж.

Би түүний өмнө очин духыг нь үнэрлэчхээд гадуур хувцсаа сольж өмссөн юм.

-🎬-

Хэд хоног өнгөрч, сургуулийн хоолны танхимд сууж байхдаа би Мисүг олж харан гараараа даллав.

"Ханхүүг хараагүй биз?"

Тэр надад ойртож ирээд л мэндийн зөрүүгүй ийн асуухад нь би нүдээ эргэлдүүлсээр "Мэдэхгүй ээ." хэмээлээ.

Тэгээд ч Мисү түүнийг олж харахгүй байвал сайн сан. Учир нь сургууль дээр Жонү биш, Жонгүг байгаа шүү дээ. Өнөөдөр түүний цэвэрлэгээ хийх сүүлийн өдөр.

"Бурхан минь, би түүнтэй бараг л долоон хоног юм ярилцсангүй."

Мисү тавцантай хоолоо эвтэйхнээр байрлуулан суухдаа тун санаа зовнингуй ийн хэлсэнд би бараг л инээчих шахав. Жонгүг хэнтэй ч ярилцахгүй зугтаад байгаа юм байна.

"Тэр магадгүй өвдсөн байх. Гэхдээ удахгүй зүгээр болчихно гэж найдаж байна."

"Магадгүй л юм. Тэр ихэнхдээ бүгдтэй нь сайхан харьцаж, инээмсэглээд явдаг байтал би инээмсэглэлийг нь ер олж харсангүй."

Good, but...Where stories live. Discover now