( 24 )

1.2K 183 44
                                    

Дулаахан мэдрэгдэж байна, Жонгүгийн гар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дулаахан мэдрэгдэж байна, Жонгүгийн гар.

Би өөрсдийнхөө атгалцах гар луу харсаар зогсож байх үед Жонгүг дэндүү цухалдсан төрхтэйгөөр Тэхёныг ширтэх ажээ.

Тэхён ч мөн түүний үйлдэлд гайхсан бололтой хөмсгөө өргөсөөр "Жонгүг. Яагаад байгаа юм?" гэж хэлэн шууд л миний нөгөө гараас өөр лүүгээ татах нь тэр.

Гэсэн ч Жонгүг гарыг минь тавихгүй хэвээр л байлаа.

"Би яагаад Набигийн гараас ингэж атгаж болохгүй юм?"

Тэхён улам лавшруулан асуусаар байсанд би газар ширтсээр Жонгүгийн юу гэж хэлэхийг хүлээнэ.

Үнэндээ бид үерхэж эхлээгүй шүү дээ. Жонгүгт намайг харамлах шалтгаан байхгүй. Гэсэн ч, би түүнийг ямар нэг зүйл хэлээсэй гэж хүссэн юм.

"Тэр бол..."

Жонгүг үгээ гүйцээж чадсангүй. Би газар ширтсэн хэвээр зогсож байсанд Тэхён барьчихсан байгаа гараас минь дахин нэг огцом татахад л би Жонгүгаас мултарч орхисон юм.

Үнэндээ Жонгүг намайг тавьчихсан болохоор л тэр.

Би түүнийг юу гэж хэлнэ гэж санасан юм бол доо? Тэнэг амьтан шиг.

Тэхён гараас минь атгасан чигтээ явж байсан зүг рүүгээ үргэлжлүүлэн алхахдаа толгойгоо эргүүлсээр "Бид хоёр хөгжилдөх гэж байна. Хүсвэл хамт явцгаая." гэж Жонгүгт хандан чангахан хэллээ.

Бид гурав зэрэгцэн алхаж эхлэх үед би Тэхёнаас гараа татсаар халаасандаа хийхэд хачин чимээгүй байдал үүсэх нь тэр.

Яг л үг дуугарвал буруудчих юм шиг.

"Хаачих гэж байгаа юм...?"

Эв хавгүй асуусан асуултад минь Тэхён одоо л уужрав уу гэлтэй тод гэгч нь инээмсэглэсээр "Караоке."

"Өө бурхан минь, чи ч үнэхээр буруу хүнээ дагуулж явж байна даа."

Би санаа алдсаар өөрийнхөө ямар аймшигтай дуулдаг гэдгээ саналаа. Тиймээс би караоке орох дургүй, орсон ч чимээгүй суусаар дуусгадаг.

Good, but...Where stories live. Discover now