( 11 )

1.1K 181 41
                                    

Нүдээ нээн харвал Жонгүг хажууд минь зогсох байх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Нүдээ нээн харвал Жонгүг хажууд минь зогсох байх аж. Би эвшээсээр "Хэзээ ирсэн юм?"

"Дөнгөж сая."

Би дээш босоод өрөөнөөсөө гарахад Жонгүг араас минь дагасаар "Хаачих нь вэ?"

"Хоол хөрчихсөн байх, халаая."

Ширээн дээр тавьсан хоолоо буцаж тогоонд хийн халааж эхэлхэд Жонгүг хүрч ирэн тагийг нь сөхөж үзлээ.

"Кимчитэй шөл хийгээ юу?"

"Тийм ээ, Наён идмээр байна гэсэн болохоор."

Тэр тагийг нь буцааж таглачхаад "Энэ гэрийн эзэн юу идмээр байгаа нь хамаагүй юм биз дээ?"

Жонгүг над руу муухай харан ширээний ард очиж суугаад утсаа оролдоно. Хэрэв түүнийг ямар нэг зүйл идмээр байна гэсэн бол хийж болох л байсан шүү дээ. Тэр өөрөө л юм хэлээгүй. Гэтэл одоо миний буруу юм биз дээ?

"Би чиний юу идмээр байгааг яаж мэдэх вэ дээ..."

Шөл буцлан халахад нь би дахиж аягалаад ширээн дээр тавилаа. Үнэндээ идсэн ганц кимбаб минь хэдийн шингэчихсэн тул нэлээд өлсөж байсан юм.

Бид ширээний хоёр талд өөд өөдөөсөө харж суун хооллоход Жонгүг утаснаасаа харцаа ер салгасангүй.

"Хоол чинь хөрвөл би лав дахиж халааж өгөхгүй шүү."

Миний үгэнд Жонгүг утсаа ширээн дээр тавин хоолоо дуугүй идэж эхлэв. Хөөх, үнэхээр гайхчихлаа байна. Тэр хэзээдээ хүний үгэнд ингэтлээ ордог болчихоо вэ?

Би түүн лүү хачин харчихаад хоолоо халбагадан иднэ. Биднийг дуустал ямар ч яриа өрнөөгүй болохоор би зүгээр л гэдсээ цадтал идэхдээ бүх анхаарлаа хандуулсан юм.

Жонгүг ч аягаа хоослоход би ширээн дээрх зүйлсээ угаалтуурт хийн бээлий авч өмслөө. Ус гоожуулан угааж байхад Жонгүг хажууд минь ирж зогсоод нэг бүрчлэн харж эхлэх нь тэр.

Good, but...Where stories live. Discover now