( 10 )

1.2K 186 38
                                    

"Ким Тэхён байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Ким Тэхён байна. Унтчихсан уу?"

Би түүний хэн болохыг санахдаа бага зэрэг гайхширсан ч удалгүй хариу бичиж орхив.

"Аан, Тэхён аа. Би унтаагүй байна. Юу болоо вэ?"

"Онцын зүйл биш дээ. Дүү чинь хэр байгааг асуух гээд л..."

Би хөнгөхөн инээмсэглэл тодрууллаа. Тэр надтай ганцхан удаа л уулзсан шүү дээ, мэдээж сургууль дээр намайг хэд хэд харсныг эс тооцвол. Тийм байхад миний дүүд санаа зовсондоо шөнө дунд зурвас илгээж байгаа хэрэг үү?

"Тэр зүгээр ээ. Санаа тавьсанд баярлалаа."

"Ашгүй дээ."

Гэхдээ би түүнд дугаараа өгөөгүй байхад яаж миний дугаарыг олсон юм бол? Арай Ким Мисү өгчихсөн юм биш биз дээ, муу золиг.

"Үнэндээ сүүлд уулзсаны дараа надтай эргээд холбогдох байх гэж хүлээж байсан ч би үнэхээр тэвчээргүй хүн бололтой."

Тэр залуутай ахиад холбогдох ямар нэг шалтгаан байгаа үгүйг би бодлоо. Магадгүй надаар дайлуулахыг хүссэн юм болов уу? Эсвэл намайг сонирхоод байгаа хэрэг үү?

"Хоол авхуулах гэж үү, эсвэл болзох гэж үү?"

"Ингэж шулуухан асуух хэрэггүй шүү дээ. Гэхдээ би үнэнээ хэлье. Чамтай дахиад уулзахыг хүссэн юм. Тэгж болох уу?"

Энэ залуугийн үгс намайг санаа алдахад хүргэсэн юм. Яагаад надтай дахиж уулзахыг хүсээд байгаа юм бэ, төвөгтэй гэдэг нь. Би эрчүүдтэй уулзахыг хүсэхгүй байна шүү дээ.

Савтай усаа хөргөгчинд хийх гээд өрөөнөөсөө гаран гэрлээ асаалаа. Жонгүг хэдийн унтаж байгаа бололтой өрөөнийх нь хаалга хаалттай, анир чимээгүй байх аж.

Хөргөгчний хаалга онгойлгон усаа хийх явцдаа би ямар ч хоолны материалгүй цулгуй цагаан хана нь олж харав. Тэр ер нь хүн мөн үү? Манай гэр ядуу ч гэлээ тэднийхээс лав илүү баян харагдах юм байна.

Good, but...Where stories live. Discover now