( 6 )

1.2K 180 28
                                    

"Дүү шигээ эелдэг хандахаа мартав даа?"

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.


"Дүү шигээ эелдэг хандахаа мартав даа?"

Бид ажлынхаа үүднээс салахын өмнөхөн би Жонгүгт ингэж хэлсэн юм. Харин тэр залхуутайяа гараа халааслаад үгийг минь тоосон ч шинжгүй зогсоно.

Үнэндээ Жонгүг өөрийн дугаараар Мисүтэй холбогдож болохгүй тул бид энэ бүхнээ Жонүд хэлэхээс өөр аргагүй болсон юм. Тэгээд л Жонү Мисүг ойролцоох кофе шопд дуудаж, тийшээ нь Жонгүг явж байгаа хэрэг.

Би тэднийг ажиглахаар шийдсэн. Гэхдээ зөвхөн өнөөдөр. Наёныг удаан ганцааранг нь орхиж болохгүй шүү дээ.

"Явлаа."

Жонгүг шууд л хажуу тийш эргэн явахад би түүнийг нэлээн холдтол байрнаасаа огт хөдөлсөнгүй. Тэгэж байж л дагана.

Бараг л Жонгүгийг очсоноос хойш таван минутын дараа гэхэд би тэдний орсон кофе шопд хөл тавилаа. Чимээгүйхэн алхалсаар тэдэнтэй ойр ширээнд очин суугаад цүнхнээсээ ном гарган дэлгэв.

Би амны хаалт зүүчихсэн байсан болохоор санаа зоволтгүй дээ, тэд намайг анзаарахгүй.

"Намайг муу гэж битгий бодоорой. Тархи минь ойлгохдоо сайн."

Жонгүг толгой дохиод Мисүгийн дэвтрийг авч харлаа. Тэдний урд хоёр аяга кофе байгаагаас үзвэл Мисү түүнийг дайлах гээд бэлдчихсэн байсан бололтой. Царай нь ч их сэтгэл хангалуун харагдаж байна.

"Эндээс эхлээд заалгах хэрэгтэй юу?"

Жонгүг намуухан хоолойгоор хэлэх бол Мисү толгой дохин кофеноосоо балгана.

"Энэ бол конус. Чи үүний хэмжээг олохын тулд хавтгай болгож харах хэрэгтэй. Юу харагдаж байна?"

"Гурвалжин дүрс."

"Тийм ээ, чи үүний талбайг яаж олох талаар мэднэ биз дээ?"

"Голоор нь хувааж уу?"

Жонгүг толгой дохиод дэвтэр дээр ямар нэг зүйл зурсанд Мисү өөрийн харандаагаараа дээр нь нэмэв.

Good, but...Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ