( 9 )

1.1K 186 26
                                    

Өнөөдөртөө ажиллах шаардлагагүй гэсэн зурвас авсны дараагаар би Жонгүгтай хамт манай гэрт очсон юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өнөөдөртөө ажиллах шаардлагагүй гэсэн зурвас авсны дараагаар би Жонгүгтай хамт манай гэрт очсон юм. Бид гэрээс минь зарим нэг зайлшгүй хэрэгтэй гэх зүйлсийг авчихаад түүний машинаар явж байлаа. Наёныг ганцааранг нь суулгаж болохгүй учир би түүнтэй хамт арын суудал дээр суун цонхоор харан явна.

"Цас хэзээ орох юм бэ?"

Наён цонх руу ширтсээр надаас асуухад би тэнгэр лүү харж "Магадгүй Наёныг хэдхэн унтаад сэрэхэд орох бололтой."

"Эгчээ цас орохоор та надад цасан хүн хийгээд өгөөч. Би Доруныг үлдээчихсэн болохоор унтахдаа өвөртөлж унтмаар байна."

Дорун бол Наёны цорын ганц тоглоом. Тэр дэндүү хуучирчихсан баавгайн чихмэл ч гэлээ Наён хэзээ ч түүнээс уйддаггүй. Арга ч үгүй шүү дээ, өөр тоглоом авч өгч чадахгүй байхад энэ бяцхан хүүхэд түүнийгээ хайрлахгүй гээд яах билээ.

Би дүүгийнхээ хөөрхөн ярианд инээмсэглэсээр "Наён аа. Цасан хүнийг өвөртөө хийгээд унтвал алга болчихдог байхгүй юу."

"Яагаад? Тэр өвөрт унтах дургүй юм уу?"

"Үгүй дээ... тэр бол-..."

Би дүүгийнхээ гэнэн цайлган өхөөрдөм занг шуудхан үгүй хийхийг хүссэнгүй. Хэрэв одоо түүнд цас хэрхэн хайлдаг талаар тайлбарлачихвал дахиж ийм хөөрхөн яриаг нь сонсож чадахгүй ч юм билүү.

"Зүгээр л гэр халуун болохоор хайлаад ус болчихно. Цасан хүнийг гэрт байлгаж болдоггүй юм."

"ХӨӨЕ!!!"

Жонгүг үгээ дуусгав уу, үгүй юу би чангаар түүн лүү хашхирлаа. Юу гэж тайлбарлахаа бодож байхад ямар ч мэдрэмжгүй гэдэг нь.

Би түүний толь руу муухай харахад Жонгүг чанга дуунд минь хөмсгөө зангидан "Яагаад хашхичаад байгаа юм?"

"Чамд мэдрэмж гэж алга уу?"

"Хариулж чадахгүй байгаа зүйлд чинь л хариуллаа."

Good, but...Where stories live. Discover now