( 16 )

1.2K 188 50
                                    

Өнөөдөр яагаад ч юм Жонгүг бид хоёр үг солилцоогүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өнөөдөр яагаад ч юм Жонгүг бид хоёр үг солилцоогүй. Би түүнээс уучлалт гуйх талаар бодсон ч, энэ үнэхээр тийм ч амархан биш юм.

Цаг орой болж бид бараг л сүүлчийн үйлчлүүлэгчээ хүлээж авчихаад тарах цагаа хүлээн сууна.

"Жонгүг..."

Тэр над руу харсан ч үгүй утсаа оролдон суух аж. Магадгүй энэ нь ч дээр биз. Түүн лүү харж байгаад хэлэх зориг минь хүрэхгүй юм шиг байна.

"Өчигдрийн явдалд намайг-"

"Бос, явцгаая."

Жонгүг үгийг минь таслан суудлаасаа босоод, хажуугаар зөрж өнгөрөх үед би нүдээ томруулсаар түүнийг даган харлаа.

"Одоо юу?"

"Наёнтай хамт явчихаад ирье. Жонү, Тэхён хоёр биднийг дуудсан."

Тэр гадаах хаалгаа цоожлон гадуур хувцсаа өмсөж эхлэхэд би түүнийг даган ажилчдын өрөө рүү оров. Тэгээд итгэл муутайхан хувцсаа өмсөж ядсаар "Биднийг дуудсан гэнэ ээ? Яах гэж?"

Намайг цахилгаанаа цахилгаандчихаад зогсож байхад Жонгүг ширээн дээр байсан ороолтыг минь миний гарт бариулаад "Би ч мэдэхгүй байна."

"Наён очвол ядарчих байх, би түүнтэй хамт үлдэж болохгүй юм уу?"

Үнэндээ одоо орой болчихсон байна шүү дээ.

"Наён өлсөж байгаа байх. Тэд амттай зүйл бэлдэж байна гэж хэлсэн. Унтмаар байна гэвэл Жонүгийн өрөөнд унтуулж болно."

Би зөвшөөрөхөөс аргагүйд хүрэхдээ толгойгоо хөнгөхөн дохив. Наён ч бас амттай зүйл идмээр байгаа байх.

Замын турш чимээгүй алхацгаасны эцэст бид гэртээ орж ирлээ. Яагаад ч юм, гадаа уучлалт гуйна гэдэг их эвгүй санагдаад байсан юм. Тиймээс би түүнд юу ч хэлж чадаагүй.

Биднийг ороход Наён буйдан дээр суугаад хүүхэлдэй үзэж байх аж. Тэр Жонгүг, бид хоёрыг хараад гүйж ирэхдээ зөвхөн Жонгүгийн хөлийг тэврээд авах нь тэр.

Good, but...Where stories live. Discover now