( 21 )

1.4K 192 41
                                    

Нүдээ нээхдээ хэдийн өглөө болчихсон гэдгийг анзаарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Нүдээ нээхдээ хэдийн өглөө болчихсон гэдгийг анзаарлаа. Дөнгөж л гэгээ татаж байгааг үзвэл цаг тийм ч эрт байгаа биш бололтой.

Өрөө хэдийн эргээд дулаахан болчихсон байсан ч гэлээ намайг тэврэн унтах нэгний халуун илчинд би бараг л хөлсөө гойжуулах шахна.

Үнэхээр зүүд биш байж ээ... Жон Жонгүг надаас уучлалт гуйж, намайг тэвэрч, надтай хамт унтаж.

Дөнгөж сэрсэн атлаа л зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрсэн би, аль болох жигдхэн амьсгалахыг хичээн зүгээр л Жонгүг руу ширтэх аж.

Хэрэв тэр сэрээд дахиад хуучин хэвэндээ орчихвол яах вэ? Надад дургүйлхэж, байж боломгүй үгс шидлэх үед би яах ёстой вэ?

Би түүнийг сэрээхээс эмээж байлаа. Энэ мөчдөө гацахыг хүссэндээ. Цаашид юу болохыг мэдмээргүй байсан учир.

Тэгээд л би түүнийг зөрүүлэн тэврээд, энгэрт нь нүүрээ наасаар нүдээ анисан юм. Хэрэв бүх зүйл эргээд хуучиндаа очих юм бол, ядаж л энэ цаг хугацааг энэ хэвээр нь байлгамаар байна.

"Сэрчихсэн юм уу?"

Жонгүгийн нойрмог, бүдүүн хоолой яг дээр минь дуулдаж, тэрээр хөдлөхдөө гараараа үсийг минь илж эхлэв.

Би нүдээ нээн түүний энгэрийг ширтэхдээ "Тийм ээ..." гэхээс өөр зүйл дуугараагүй тул Жонгүг толгойгоо доош тонгойлгон царайг минь харна.

"Ямар нэг зүйл болоо юу?"

Түүний үгэнд би толгойгоо хөнгөхөн сэгсэрсэн ч, нэг л биш байгааг минь Жонгүг шуудхан л мэдэх нь тэр.

"Нүдээ ань, И Наби. Ахиад жаахан унтацгаая. Өнөөдөр жилийн эхний өдөр болохоор гурвуулаа гэртээ амарна гэдгийг мартаагүй биз дээ?"

Жонгүг тэврэлтээ улам чангалсаар толгойг минь цээжиндээ наах бол би нүдээ анихдаа золтой л уйлчихсангүй.

Тэр өчигдрийн бүхнээ үгүйсгэхгүй байгаа бололтой.

Би Жонгүгийг улам л тэвэрсээр үнэрийг нь уушгилахад бие минь дэндүү ихээр тайвширч, яг л нялх хүүхэд шиг нойр хүрч эхэлсэн юм.

Good, but...Where stories live. Discover now