( 26 )

999 137 15
                                    

Шөнө миний нойр огт хүрсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Шөнө миний нойр огт хүрсэнгүй. Би түүнтэй хамт нэг орон дээр унтаж байсан удаатай атал энэ удаа надад хэлсэн үгнээс нь болоод ч тэр үү, би цурам ч хийсэнгүй.

Тэр надад хайртай гэж хэлсэн. Тэгээд намайг өөр лүүгээ татан тэвэрсэн. Маш дулаан тэврэлт.

Хэдий би түүнтэй цуг унтаж байгаа ч гэлээ бидний хооронд бяцхан зай байгаа нь намайг арай дээрдүүлэх шиг. Хэрэв би түүний гаранд эсвэл мөрөнд хүрч байсан бол өдийд ямар их сандарч байх бол гэдгээ мэдэхгүй нь.

Би аажмаар биеэ эргүүлэн Жонгүгийн зүг харахад тэр тайван унтаж байгаа харагдана. Хэзээнээс би түүнийг унтаж байхад харах дуртай болчихсон гэдгээ мэдэхгүй ч яг л энэ мөчид би түүнийг санаа зоволгүйгээр илэн далангүй хайрлаж байгаа юм шиг л мэдрэгддэг.

Ханатлаа ширтэж чадна шүү дээ.

"Би үнэхээр болох болов уу? Урдаа байгаа асуудлуудаа мартаад чамтай хамт байвал болох болов уу? Жонгүг..."

- 🎬 -

Үүрээр шахуу унтсан ч гэлээ би нойрноосоо нэг сэрмэгцээ л өөрийгөө хүчлэн бослоо.

Бурхан минь, би үнэхээр Жонгүгтай хамт унтчихсан байна шүү дээ! Энэ хол газар, хоёулхнаа.

Яагаад ч юм түүнтэй нүүрэлдэхийг хүсэхгүй байсан болохоор түрүүлэн нүүр гараа угааж, гадагш гаран өглөөний нарыг ажиглав. Энд хав харанхуй байх үеэр л ирсэн болохоор эргэн тойрноо мэдээгүй байж. Үнэхээр гайхалтай харагдаж байна!

Нүцгэн модод, цаст уулс, холгүйхэн харагдах хөлдчихсөн нуур, мөн тансаг загварын хэдэн барилгууд. Энд үнэхээр л хиймээр байгаа бүх зүйлс минь байгаа бололтой.

"Эрт сэрчихжээ?" Жонгүгийн хоолой ард минь гарахад би эргэж харвал тэр дөнгөж сэрээд л гарч ирсэн янзтай нэг нүдээ анин нарны зүг харна. Үс нь ч бас замбараагүйтчихжээ.

Гэхдээ энэ төрхийг л удаан хармаар дэндүү сайхан байх юм...

"Жонгүг, гадуур хувцсаа өмс. Хүйтэн байна шүү дээ?" Би түүнийг дан цамцтай гарч ирсэнд санаа зовон хэлэх бол тэр үгэнд минь орсонгүй.

Good, but...Where stories live. Discover now