( 27 )

1.2K 149 22
                                    

Би ажилд шинээр бүртгүүлж урьдчилгаа цалин авсан тул хэдхэн хоногийн дотор гэхэд л Жонгүгийн гэрээс нүүхэд бэлэн болсон байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Би ажилд шинээр бүртгүүлж урьдчилгаа цалин авсан тул хэдхэн хоногийн дотор гэхэд л Жонгүгийн гэрээс нүүхэд бэлэн болсон байлаа.

"Ахаа, энэ хайрцагтай нь хамгийн сүүлчийн ачаа. Би удахгүй буугаад очъё." Намайг ийн хэлэхэд ачааг минь зөөж өгч байгаа ах толгой дохисоор сүүлчийн хайрцагтай ном дэвтрүүдийг минь аван Жонгүгийн гэрээс гарч явав.

"Наён аа, хувцаслаж дууссан уу?"

Би гэрээ эргүүлж тойруулан нэг харчхаад чангаар дуугарвал өрөөний хаалга онгойн Наён Жонгүгийг хөтөлсөөр гарч ирэх нь тэр. Жонгүгийн царай нэг л хачин харагдана.

"Наён хувцаслаад дуусчихсан эгчээ!"

"Сайн байна. Жонгүг ахдаа баяртай гэж хэлээрэй."

Наён миний хажууд гүйж ирэн гараас минь хөтөлсний дараа доошоо тонгойсоор Жонгүгт бөхийв. "Баяртай, Жонгүг ахаа!"

"Мм, баяртай Наён."

"Та манайд ирнэ, тийм ээ?" Наёны хоолой итгэл найдвар тээсэн янзтай сонсогдох бол Жонгүг түүнд толгой дохисоор "Очно оо. Удахгүй."

Би Жонгүгийн зүг харвал тэр ч мөн над руу ширтсээр чимээгүйхэн санаа алдах нь үзэгдлээ. Надад зүгээр л хөнгөхөн мишээхээс өөр арга байсангүй.

"Тэгээд Жонгүг... Наёныг санавал залгаж байгаарай. Хүсвэл хааяа ирсэн ч болно."

"Ойлголоо. Харин чамайг санавал яах юм?" Жонгүгийн үгс жирийн үед дэндүү янз үзсэн янзтай сонсогддог ч гэлээ энэ удаад бага зэргийн чин сэтгэл мэдрэгдэж байх шиг санагдана.

"Би мэдэхгүй байна аа."

"За за, одоо яв даа. Гадаа хүн хүлээж байгаа."

Тэр ингэж хэлчхээд л эргэж харан өрөөндөө орох бол би түүнийг сэтгэл дундуур байгааг шууд л мэдэрч байсан юм. Гэхдээ өөр арга үгүй, би нэгэнт л явахаар шийдчихсэн шүү дээ.

Наёныг дагуулсаар тэндээс гарч, ачааны машинд суун шинэ гэрийн зүг хурдалбал яагаад ч юм замын туршид Жонгүгтай өдөр хоногийг өнгөрөөдөг басан мөчүүд толгой дотор тоглогдож эхлэх нь тэр. Бүх зүйлийг хамтдаа хийж, хамтдаа инээж, хамтдаа туньж, нэг нэгэндээ баярлаж бас гомддог байсан сан.

Good, but...Where stories live. Discover now