( 23 )

1.4K 194 27
                                    

Би өрөөндөө суучхаад бүхий л өдөржин толгойгоо цухуйлгаагүй юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би өрөөндөө суучхаад бүхий л өдөржин толгойгоо цухуйлгаагүй юм. Мэдээж гал тогоонд ганцаараа байхдаа хоол хийж дуусгасныг эс тооцвол шүү дээ.

Өглөө нь би дахиад л сургууль руугаа очих эсэхтээ эргэлзсээр өрөөнөөсөө гарч ирэв. Харин Жонгүг хэдийн сэрчихсэн, гадуур гарах гэж байгаа бололтой цэвэрхэн хувцасласан харагдана.

"Чи өнөөдөр гарах юм уу?"

Би түүнийг гадуурх хар хүрмээ өмсөхийг харсаар ийн асуухад, Жонгүг хувцсаа засч янзлангаа толгой дохих аж. Тэгчхээд над руу харан "Хичээлийн чинь цаг удахгүй эхлэх гэж байхад яагаад хувцаслахгүй зогсоод байгаа юм?"

"Тийм үү..." Би ханын цаг руу хартал үнэхээр л эхлэх болчихсон байсанд шүлсээ залгичхаад газар ширтлээ.

"Асуулт асууж байхад, тийм үү гэнэ ээ?"

Жонгүг гутлаа өмсөж дуусчхаад над руу хүрч ирэн, өмнө минь зогсоход би том нүдлэсээр түүн рүү ширтэх бөгөөд, тэр царайнаас минь ямар нэг зүйл олох ёстой юм шиг л нэгд нэгэнгүй ажиглаж эхлэх нь тэр.

Би түүний харцнаас бултсаар "Явах ёстой гээ биз дээ? Юу хийгээд байгаа юм..."

"Сургууль руугаа явахгүй хэрэг үү? Өчигдөр ч бас тэгсэн биз дээ."

"Алив ээ, энэ тийм ч чухал зүйл биш. Чи хоцрох нь байна."

Гараа явуулан түүнийг түлхэх гэтэл Жонгүг шуудхан л бугуйнаас минь атгачхаад хөмсгөө зангидаж орхив. Тэгээд өөр лүүгээ огцом татсанд би түүний хүчинд дийлдэн урагшлахдаа эрүүн дээрээ Жонгүгийн гарыг мэдэрлээ. Тэр эрүүг минь барьсан чигтээ надад нүүрээ ойртуулан "И Наби. Чамд би чихрэнд хууртдаг жаал шиг харагдаад байна уу?" гэвэл би том нүдлэсээр түүний өөдөөс харан нүдээ анивчина.

"Яагаад явахгүй байгаа юм?"

Жонгүг намуухан дуугаар чухалчлан асуух бол би хэлэх эсэхтээ эргэлзэн, хий дэмий л доош ширтэн зогсох аж.

Good, but...Where stories live. Discover now