( 7 )

1.2K 186 32
                                    

"Гүнжтэйг нь гарга л даа!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Гүнжтэйг нь гарга л даа!"

Наён миний тавьж өгсөн хүүхэлдэйг голсонд би нэлээн удаан хайсны эцэст
гүнжтэйг нь олов.

"И Наён, эгчийгээ орой ирэхээс нааш танихгүй хүнд хаалга тайлж өгөхгүй, бас хаалга тогшвол чимээ гаргахгүй байгаарай ойлгов уу?"

Би түүнийг үргэлж ганцааранг нь үлдээгээд байгаадаа маш их санаа зовдог. Амралтын ганцхан өдрөөрөө түүнтэй хамт байхыг хүссэн ч Мисү надаас асуулгүй бүхнийг шийдэж орхисон.

Наён хүүхэлдэйгээ үзээд асуултанд минь хариулаагүй ч би түүнийгээ ямар ухаантай хүүхэд болохыг нь мэднэ. Тэр бараг л надаас ч айхтар гээч.

"Эгч нь тийм ч их оройтохгүй, бас түлхүүртэй байгаа. Үгэнд сайн ороод байж байвал би загасан талх авч ирнэ шүү."

Наён хүүхэлдэйнээсээ харцаа салгалгүй "Та Наёныг үгэнд сайн орсон үгүйг мэдэхгүй юм чинь угаасаа л загасан талх авч ирнэ биз дээ?"

Энэ хүүхдийг дээ. Бүр хэлэх үггүй болчихлоо.

"Ямартай ч, хөргөгчинд байгаа мах, кимбаб хоёрыг идээрэй. Тог, залгууранд хүрнэ гэж санасны ч хэрэггүй."

Би хувцаслаж дуусаад зөвхөн онцгой үед л цацдаг үнэртэй усаа түрхэв. Энэ ээжийн минь хэрэглэдэг байсан ус. Надад олон жил болж байгаа ч би их цацаад байдаггүй болохоор дуусаагүй. Гэхдээ л үнэхээр жаахан үлдчихжээ.

Би Наёныг нэг үнсчихээд хаалгаар гаран гаднаас нь цоожлох үед дуудлага ирэх нь тэр.

"Мими, би одоо гэрээсээ гарч байна... Та хэд оччихсон хэрэг үү? Ойлголоо доо, би хоцрохгүй."

Тэд бүгд намайг хүлээж байгаа бололтой. Гүйчихвэл хөлөрнө, таксидвал мөнгө их орно, автобусанд суувал хоцорно. Яах ёстойгоо мэдэхгүй нь.

Надад хоцрохоос өөр сонголт байсангүйд би автобус хүлээн зогсох аж.

Бараг л хорин минутын дараа автобусанд суун хөдлөж, зорьсон газартаа дахин хорин минутын дараа буухад би хоцорсондоо гэмшсээр хурдан хурдан алхан очив.

Good, but...Where stories live. Discover now