( 13 )

1.3K 187 60
                                    

Өглөөнөөс эхлээд л гадаа цасаар шуурч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Өглөөнөөс эхлээд л гадаа цасаар шуурч байлаа. Би гэрээ цэвэрлэж дуусчихаад өрөөндөө орон унтаж байгаа дүүгийнхээ духан дээр зөөлөн гэгч нь үнсэнэ. Хэдийгээр Жонгүг түүнтэй хамт байж чадахгүй болсон ч энэ гэр үнэхээр аюулгүй санагддаг учир би дүүгээ хэсэгхэн хугацаанд дахиж үлдээхээр болсон юм.

Би өрөөнөөсөө гарч Жонгүгийг сэрээхээр алхаж байтал түүний өрөөний хаалга онгойн өнөө залуу чинь аль хэдийн бэлэн болчихсон гарч ирж байв. Түүнийг сэрээж байгаа шалтгаан нь Жонгүг одооноос сургуулийн цэвэрлэгээ дуустал хичээлд суух учраас.

Надад яагаад ч юм хөгжилтэй санагдаад байлаа. Үгүй ээ, бодоод үз л дээ. Жонү бол сургуулийн эелдэг ханхүү, харин одоо Жонгүг түүнийг нь дуурайх болчихлоо шүү дээ. Ойрын хэдэн өдөр би түүнийг хараад уйдахгүй байх бололтой.

"Сэрчихсэн байсан юм уу?"

Би ийн хэлчихээд ханын цаг руу харан "Хичээлийн цаг болоогүй байна. Өглөөний цай бэлдээд авч явах уу?"

"Надад хэрэггүй."

Жонгүг татгалзан хажуугаар минь зөрөхдөө угаалгын өрөө рүү орон хаалгыг нь ч хаасангүй.

Би түүний араас хэрүүл нэхэх мэт очоод "Хэн чамд бэлдэж өгнө гэсэн юм? Би өөртөө бэлдчихнэ." гэж хэлэхэд Жонгүг тоосон ч шинжгүй энгэр лүүгээ үнэртэн цацаад толинд харах аж.

Бурхан минь, тэр сургуульд явж байгаа юм уу, эсвэл үдэшлэгт үү? Ингэтлээ гоёх шаардлага байдаг юм байх даа?

"Сайхан харагдаж байна аа. Нүд гялбаж байна."

Би нүдээ эргэлдүүлсээр гараа цээжиндээ эвхэн угаалгын өрөөнөөс холдох бол Жонгүг араас гарч ирэн буйдан дээр суулаа.

"Жонү ямар харагддаг гэдгийг чи мэднэ биз дээ? Түүн шиг болох гэж бага зэрэг хичээсэн юм."

Түүнийг утсаа гаргаж ирэн оролдоход би нүднийхээ булангаар хараад өөртөө зориулан өндөг, талх шарж эхлэв.

Good, but...Where stories live. Discover now