( 19 )

1.2K 196 27
                                    

Би шууд л Тэхёны ангийн зүг цамцыг нь атгасаар алхлаа

Hoppsan! Denna bild följer inte våra riktliner för innehåll. Försök att ta bort den eller ladda upp en annan bild för att fortsätta.


Би шууд л Тэхёны ангийн зүг цамцыг нь атгасаар алхлаа. Тэр ядаж л надад хэлэх хэрэгтэй байсан юм.

Үүдэнд нь очмогц Тэхён намайг харчхаад гараас минь атган хаа нэг тийш алхаж эхлэх нь тэр. Бид хүнгүй байх буланд очиж зогсох үед би түүн лүү цамцыг нь сунгасаар "Үүнд баярлалаа, гэхдээ надад ямар нэг тайлбар тавих хэрэгтэй юм шиг санагдахгүй байна уу?"

Тэхён цамцаа аваад, уруулаа долоон чийглэсээр доош ширтэв. Энэ үйлдэл нь яг л намайг муу хүн шиг санагдуулж орхиход би Тэхёны толгойг дээш өргөн "Би зүгээр л учрыг чинь сонсох гэж байна аа. Миний бухимдаж байгаа зүйл нь чи надад худал хэлсэн шалтгаанаа огт яриагүй шүү дээ."

"Наби, нүдээ аниад өнгөрөөчих. Би хуучин найз охиноо өөрөөсөө салгах хэрэгтэй байна. Өчигдөр тэр, чамайг миний цамцыг өмсөөд явж байхыг харсан гэсэн болохоор би чамайг найз охиноо гээд хэлчихсэн юм."

Тэхёны үгэнд би санаа алдсаар нүдээ эргэлдүүлэв. Энэ л дутаж гэнэ дээ!

"Тэгчхээд ядаж надад хэлэх байсан юм. Намайг сургууль руу орж ирэхэд бүгд яаж харж байсан гэж санана?" гэвэл тэр миний гарыг, хоёр алганыхаа дунд атгаад "Уучлаарай. Надад чамаас өөр туслах хүн алга."

Хачин л юм даа. Сургуулийн од залууд надаас өөр туслах хүн үнэхээр олдсонгүй гэж үү?

Би хөмсгөө үрчийлгэсэн хэвээр түүн рүү харан "Чи үнэн хэлж байгаа биз?"

"Алив ээ, энэ тийм ч удаан үргэлжлэхгүй дээ. Их хурдан цэгцэлчихнэ." Тэхён над руу зальтай гэгч нь инээмсэглэсээр ятгах бол би түүн лүү аргагүй байдалд орсон харцаар харж байлаа.

"За яахав, гол нь надад битгий их төвөг удаарай."

Надаас гуйж байхад нь би түүнд үгүй гээд хэлчхэж чадсангүй. Тэхён их хэцүүхэн нөхцөл байдалд байгаа бололтой, харин би хэн нэгэнтэй үерхлээ гээд асуудал гарна гэж үү?

Good, but...Där berättelser lever. Upptäck nu