( 15 )

1.2K 183 36
                                    

"Хэзээ ирэх юм?"

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.


"Хэзээ ирэх юм?"

Амралтын өдөр учир би Тэхёнтай хамт гадуур хооллохоор боллоо. Түүнээс өмнө гэр цэвэрлэх хэрэгтэй тул өглөө эртлэн босоод бүгдийг нь нэгд нэгэнгүй хийж дуусгав.

"Нэг их оройтохгүй ээ."

Жонгүг ажил руугаа явахдаа бэлдэн хувцаслах бол би саяхан хийсэн өглөөний цайгаа ширээн дээр өрөх аж.

"Оройн хоол... оройн хоолоо яах болж байна?"

"Би ирээд хийгээд өгчихнө өө. Нэг их санаа зовсоны хэрэггүй."

Жонгүг ажлаа эрт дуусгаад Наёнтай хамт байхаар болсон тул би санаа амар гадуур гарах гэж байгаа юм.

Түүнийг хооллож дуусаад гэрээс гарсны дараа би Наёныг сэрээн духан дээр нь үнслээ.

"Наён аа, сэрээрэй. Эгч нь өнөөдөр ажилдаа эрт явахгүй болчихсон."

Дүү минь нойрмоглосоор нүдээ нухлан сэрэх бол би түүний хоёр гараас татан дээш өндийлгөөд гэрийн хувцсыг нь өмсүүлнэ.

"Эгч ээ, та өдөр явах юм уу?"

"Тийм ээ, эгчтэйгээ хамт зурагт үзэх үү?"

Наён хэдий нойрмог байсан ч дуртай нь аргагүй толгой дохиход нь би инээмсэглэхгүй байж чадсангүй.

"За, түүнээс өмнө нүүр гараа угаагаад өглөөнийхөө цайг уу. Дараа нь хоёулаа зурагт үзэж болно."

Би Наёныг угаалгын өрөөнд оруулчхаад түүнд хоол аягалан зогсохдоо Тэхёны талаар бодож амжив. Үнэнийг хэлэхэд тэр цаагуураа бага зэрэг айхтар бололтой байсан. Эхэндээ би түүнийг эгдүүтэй гэж бодсон л доо. Гэвч түүний Жонгүгийг мэддэг талаар сонссоны дараа их л эвгүй санагдах боллоо.

Гэсэн ч би түүнтэй хамт хооллохоор болчихсон шүү дээ. Харин маргааш гэхэд л бид илүү гүнзгийрэхгүй байх тул тийм ч их санаа зовохгүй байж болох юм.

Намайг өмсөх хувцсаа бодож байх зуур Наён угаалгын өрөөнөөс гарч ирэн ширээний ард суув.

Good, but...Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα