( 2 )

1.4K 203 32
                                    

Би түүн лүү ширтсэн чигтээ хийж байгаа бүх зүйлсийг нь ажиглалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би түүн лүү ширтсэн чигтээ хийж байгаа бүх зүйлсийг нь ажиглалаа. Бурхан минь... тэр яг л өөр хүн шиг мэдрэмж өгөөд байна.

"Чи... Жон Жонү мөн биз дээ?"

Би сулхан дуугаар асуухад тэр над руу их л сонин харж эхлэв. Дээрээс минь доош гүйлгэн харахад би энэ үйлдэлд нь хөмсгөө зангидсан юм. Энэ чинь маш бүдүүлэг үйлдэл шүү дээ.

"Тэгээд юу гэж?"

Гайхалтай, тэр Жонү мөн л байна шүү дээ. Би өөр хүнтэй андуурчихсан юм болов уу гэж бодсон ч... үнэхээр энэ Жон Жонү мөн байна.

"Чи намайг санахгүй байгаа юм уу? Эсвэл ямар нэг зүйлд бухим-"

"Би чамайг санах ёстой юу? Үйлчлүүлэх гэж ирээгүй л бол амаа хамхи."

Би түүний хачин аашинд нь цочирдсоор үнэхээр л амнаасаа үг унагаж чадсангүй. Надад энд хийх олигтой зүйл ч алга шүү дээ. Юүжин бүх бялуугаа хийчхээд явчихсан.

Тэгээд л би шөнө таран тартлаа түүнтэй үг битгий хэл харц ч тулгарахгүй явсаар гэр лүүгээ харьсан юм. Тэр яг л галзуу байх аа.

-🎬-

"И Наён, чи унтаж байна уу?"

Би хаалгаа онгойлгон гэртээ орохдоо ийн дуугарсанд дүү маань гүйхээрээ ирэн надад тэврүүллээ. Тэр үнэхээр хөөрхөн.

Миний дүү дөнгөж л зургаан настай. Гэвч тэр ганцаараа байгаад сурчихсан, ер нь бол сурахаас өөр аргагүй шүү дээ. Дараа жил тэр заавал сургуульд орох хэрэгтэй. Түүний тулд би өдөр бүр хоолыг нь өгч явуулах учраас илүү их мөнгө олох ёстой болж байгаа юм.

Наён миний авч ирсэн тортой зүйлийг онгойлгон хөөрхөн гэгч нь дуу алдлаа.

"Эгч ээ, загасан талх авч ирсэн юм уу? Наён өнөөдөр загасан талх идэж болох юм уу?"

Би дүүгээ шууд л чанга тэврэн өхөөрдөв. Тэр минь үнэхээр миний амьдрах цор ганц шалтгаан. Би түүнийг уйлуулж, айлгаж, бас ганцаардуулж болохгүй. Түүнийг гуниглуулах зүйлийг би яасан ч зөвшөөрч чадахгүй.

Good, but...Where stories live. Discover now