( 18 )

1.2K 186 53
                                    

Маргааш нь гэхэд л би үнэхээр онцгүй мэдээ дуулсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Маргааш нь гэхэд л би үнэхээр онцгүй мэдээ дуулсан юм. Юү эгч өөрийн бялууны дэлгүүрээ Окинавад очиж нээхээр болсон учир, ингээд л би дахиад ажил хайх хэрэгтэй болчихсон.

Надад өгсөн цалин миний ажилласан хугацааг бодвол их ч гэлээ, цагийн ажил олж чадахгүй бол дууслаа л гэсэн үг. Мөнгөө ч хэмнэх хэрэгтэй.

Сургууль дээр надад бараг л эрүүл ухаан байсангүй. Цаг тутам ажил хийх талаар бодож явсаар, дараагийн хичээл орох хөгжмийн анги руу алхалж байв.

Бодлыг минь үргээх мэт би гэнэтхэн л хэн нэгэнтэй мөргөлдөж орхисноос болоод нэг охины барьж байсан кофе нь миний энгэр лүү асгарч орхих нь тэр.

"Замаа хараач дээ!"

Тэр над руу чангахан дуугарчхаад өөрийнхөө хувцсыг шалгасаар, намайг мөрлөн хажуугаар минь явж одлоо.

Харин намайг хар даа? Гайхалтай. Хөхөвч минь хүртэд гэрэлтээд эхэлчхэж.

Нүүр минь улайж, зүрх минь нүдэхэд би шууд л энгэрээ дарсаар хөгжмийн ангиас эсрэг зүгт алхаж явсан юм. Харин удалгүй хэн нэгний дулаан цамц мөрөн дээр минь тохогдох шиг болоход би байрандаа таг гацсаар толгойгоо эргүүллээ.

"Ямар нэг зүйл болоо юу?"

Би түүнийг яагаад ч юм Тэхён байсанд нь тайвшрах шиг. Учир нь түүний хажууд би ичгэвтэр байдалд орсон ч зүгээр юм шиг санагддаг. Өөр хэн нэгэн байсан бол... би магадгүй алга болж одох биз.

"Би юм бодож байгаад санамсаргүй мөргөчихлөө."

"Юутай ч эндээс холдъё. Цамцаа цэвэрлэх хэрэгтэй байх."

Тэхёны үгэнд би толгой дохиод эмэгтэй ариун цэврийн өрөө рүү зүглэв. Намайг дотор ороод цамцаа угааж дуусах хүртэл Тэхён намайг хүлээн үүдэнд зогсож байсан юм.

Би өмсчихсөн байгаа цамцаа цахилгаандсаар, өөрийн цагаан цамцаа гартаа атган гарч ирэхэд Тэхён над руу дөхөж ирлээ.

Good, but...Where stories live. Discover now