Өмнө шөнийн дадлаганаас болоод унтаж чадаагүй тул саяны лекц дээр унтсаар байгаад л гарж ирлээ. Аз болж Питтер багшид баригдсангүй. Баригдсан бол ч энэ семестр дээр унах нь тодорхой болох байлаа шүү.Сүүлийн үед миний бие махбодь надад захирагдахгүй болоод байгаа мэт санагдах юм. Би хэзээ ч хичээл, лекцэн дээр унтаж үзээгүй ч сүүлийн үед яагаад ч юм их нойр хүрч, ядардаг боллоо.
"Элизабет, Элизабет!" хэмээсээр урдаас Клое ирж байгаа харагдана. Тэр бас л өнөөх тэнэг номоо барьчхаж, тэр сүүлийн хоёр долоо хоног тэр хачин номыг биенээсээ салгасангүй.
"Хонгорхон Эли минь чи ахиад л ядарчихсан харагдаж байх чинь" тэр ийнхүү хэлэн санаа алдах аж.
"Яг үнэндээ надаас илүү чи л ядарчихсан харагдаж байх юм" намайг шүүгээгээ онгойлгон, хэлэхэд тэр нүдээ нухлан номруугаа биширсэн янзаар ширтэх нь нүдний буланд харагдаж байлаа.
"Эли яг үнэндээ энэ номыг унших тусам улам л их нууц гарч ирээд байх юм. Цус сорогч, хүн чоно, чөтгөр гээд л үнэхээр байдаг бол яах вэ?"
"Клое чи өөрийн ухаантай байх хэрэгтэй энэ семестр энэ жилийн сүүлийнх үүн дээр онц дүнтэй гарахгүй бол ахиад л профессор Спенсерээс урт сургаалыг нь сонсох байх, бид нар эмч болох хүмүүс хичээлээ сайн сурах хэрэгтэй болохоос янз бүрийн үлгэр домгийн зүйлсэд цагаа зарцуулаад хэрэггүй, нэг л мэдэхэд хөөгдөх болчихоод харамсаад суув даа." би түүнийг шүүгээний хажууд орхичхоод номын сан руу явлаа.
Үнэндээ Клое мэргэжлээ буруу сонгочихсон юм шиг санагддаг. Тэр судлаач эсвэл шинжээч болох хэрэгтэй байсан байх, гэвч тэр эмчийн мэргэжлийг сонгосон нь үнэхээр хачирхалтай.
Гэхдээ л тэр надад байдаг ганц найз минь.
"Өдрийн мэнд Хадагтай Мэгги"
"Өдрийн мэнд, залуу хадагтай" хаалганы ойролцоо байх өнөөх өндөрлөг, модон ширээн дээрээ үс нь цайсан хөгшин эмэгтэй, хамар дээрээ тохсон шилнийхээ дээгүүр харан өдөр бүр суудаг шигээ л тухлан суусан байх аж.
Номын санчийг зөрөн, зөөлөн зөөлөн алхалсаар цонхны хажууд үргэлж суудаг аятайхан сандал дээрээ суугаад хийх хэдэн хичээлээ эхнээс нь өрөн, гаргалаа.
Таван хичээл хоёр лекц.
Лекцнээс эхлэх үү, хичээлээс эхлэх үү?
"Элизабет!" би цочсоноосоо болоод түүнийг чангаар цохичихлоо.
"Бурхан минь чи намайг алахыг хүсээ юу?" Клое мөрөө барин надруу муухай харан асууна.
YOU ARE READING
[Completed] ICARUSᴷᵀᴴ
Fantasy"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол давахаар аймшигт араатнууд байвал юу болох бол? Үүгээр ч зогсохгүй чи тэр аймшигт араатны гол золиос бол..? #2019.5.25-8.24✨