[14]

3K 357 17
                                    



"Би чамтай найзууд болохыг хүсэхгүй байна"

Элизабет зөрүүдэлсээр хэлэх аж.

Харин түүний хажууд Жонгүг ирж суун түүнрүү дөлгөөхөн нүдээр харан урууландаа багахан мишээлт тодруулсаар "Жимин намайг чамайг харж, хамгаалж байгаарай гэж захисан. Би зөвхөн чиний сайн найзын үүргийг л гүйцэтгэх болно" хэмээн зөөлхөн шивнээд Элизабетын гарнаас атгалаа.

Элизабет түүнрүү сонжсон харцаар хараад "Үнэхээр үү?"

"Мэдээж, надад итгэж болно" хэмээн өөрийн бэлгэдэл болсон туулайн төрхөндөө орон инээмсэглэнэ.
Харин энэ удаад Элизабет түүнд итгэсэн бололтой урдаас нь инээгээд "Тэгвэл чи мэдээж миний найз болж болно оо"

Хөөрхий Элизабетын гэнэн занг хайртай хүнээр нь далимдуулаад атгаг хорон санаагаа хэрэгжүүлэхээр Жон Жонгүг гэгч хүйтэн цуст өөртөө булааж аваад тэнгэрийн дагина шиг гэнэн инээмсэглэл нүүрнийхээ маск болгон тавьсан нь энэ байсан юм.

Тэд хамтдаа зарим зүйлсийн талаар ярилцаж, Жонгүг Элизабетыг цаг тутам бүрт инээлгэн уйдаахгүйг хичээж байлаа.

Харин Элизабетэд энэ бүхэн шинэлэг санагдана. Жонгүгийг урьдын Жонгүг биш шинэ Жонгүг болон өөрт нь ариун цагаан сэтгэлээр хандаж байна хэмээн итгэж байв.

Удсан ч үгүй Жонгүг түүнд маргааш ирэхээ хэлээд гараад явчхав.

Түүнийг өрөөнөөс нь гарч байхад Юнги түүнтэй таарсаар нүүрэнд нь байсан багахан инээмсэглэл ор мөргүй арилах нь тэр.

"Чи яагаад эндээс гарч ирж байгаа юм?" хэмээн Юнги түүнрүү хөмсөг зангидан хэлэв.
"Танд хамаагүй"

"Хаан энд өөр эрийг оруулж болохгүй гэсэн тушаал буулгасан"

Түүний яриаг сонссон Жонгүг өнөөх ёжтой инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад түүний чихрүү ойртон "Ахаа та бид хоёрын зам нэг, зорилго ч нэг тийм байхад хамтарч болохгүй гэж үү?"

"Чи юу яриад байгаа юм?"

"Таныг дүүгээ Тэхён ахтай гэрлүүлэхийг хүсдэгийг чинь бүгд л мэднэ шүү дээ. Хэрвээ надад туславал би ч танд тусалж чадна. Хариутай бол бариутай гэдэг байх аа?" хэмээн шивнэн мөрөн дээр нь нэг цохичхоод цааш зөрөн явлаа.
Өтгөн хар манантай, гүн хар ой шиг ахиад л мянга мянган бузар бодлуудын дунд Юнги төөрүүлээд үлдэх нь тэр.
Элизабет өрөөндөө бүгэн сууж байтал Юнги орж ирээд "Юу хийж байна даа".
Саяхан л баахан бодлууд дунд гацаад байсан үл үзэгдэгч цагаан нөхөр үгүй болчихжээ. Хувирчихсан мэт л.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now