[7]

3.4K 390 4
                                    






Элизабет аргагүйн эрхэнд түүний өмнө сөгдөн сууж том алаг нүднээсээ дусал дуслаар нулимс унагааж эхлэв.

Гэтэл Тэхён түүнийг хоёр гар дээрээ өргөн тэврээд цонхоор гаран хар ойн зүг нисч эхлэх нь тэр. Харин Элизабет түүний энгэрт шигдсээр үнэрийг нь үнэртэж байлаа. Тэхёны үнэр түүнийг тайвшруулах мэт боловч дотроос нь нэг зүйл гарах гэж буй мэт сэтгэл гижигдэм үнэртэх аж.

Тэд явсаар хар ойн гүнд ирэв. Тэхён түүнийг газар зөөлхөн буулгалаа.
"Хаан-"

"Чшш" хэмээн Тэхён долоовор хуруугаа уруулныхаа урд барин хэлэх ба зөөлөн зөөлөн алхсаар нэгэн бутны навчсыг дээшлүүлэхэд Элизабетэд гайхам сайхан үзэсгэлэнтэй дүр зураг үзэгдэх нь тэр.

Хатаж хорчийсон хар ойн төвд үзэсгэлэнтэй ногоон байгалтай, том том саглагар мододтой нарны тусгал дор буга бэлчээрлэн байхыг тэр харна чинээ төсөөлсөнгүй. Тэр байгалийн сайхныг бахдан хажууд нь Тэхён түүнрүү ширтэн суухыг ч мэдэлгүй тэртээ холын үзэсгэлэн дунд төөрч байлаа.

Бугыг өмнө нь тэр харж байгаагүй бөгөөд урт, томоос том сүрлэг эвэртэй, цасан цагаан өнгөтэй байгаа нь түүнийг өөрийн эрхгүй татах бөгөөд цаанаа л онцгой үнэр ханхлах аж.
Элизабетын нүд гэрэлтэн, тэднийг бишрэн харахыг Тэхён хажуунаас нь удаанаар ажиглана.

Анх удаа л тэр Элизабетын ийм тайван, мөн харцанд нь гэрэл цацарсан, урууланд нь мишээлт тодорсон төрхийг харж буй билээ.
Элизабетыг хэсэг ширтэн суулаа. Өмнө нь Тэхён хэн нэгэн хүнийг ийм удаан, ийм нухацтай ажиж байгаагүй бөгөөд хэзээ ч харцыг нь булаах нэгнийг Элизабет гэж мэдээгүй бөгөөд ирээдүйд энэ эмэгтэй өөрийнх нь хүйтэн, аймшигт дүр төрхийг өөрчилж чадах болов уу ч хэмээн бодож байв. Тэр төрөхөөсөө л энэ тэнгэр доор буй бүхнийг айдаст автуулж байсан ба эцэг эхийнхээ толгойг залгисан хэмээн өөрийгөө бодон шаналдаг юм.

Тэхёны ухаан санаа алс хол одов уу гэлтэй Элизабетрүү хэсэг гөлөрсөн хэвээр байх ба харцаа аажуухан салган сүрлэг ойн бугаруу харлаа.
Одоо тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч гэсэн хормын дараа үхдэл болон хэвтэнэ шүү дээ. Тэхён хоосон нүдээр бугын идээшлэхийг харчхаад эргэн Элизабетрүү харан түүний ямар царайны хувирал гаргахыг төсөөлөхдөө инээвхийлээд том хар далавчаа нэг хүчтэй дэвэн буган дээр очоод гүрээнийх нь цусыг сорон амьгүй болгох нь тэр.

Хэдхэн хормын өмнө Элизабет бугыг харан бишрэн сууж байсан бол одоо нүд нь айдаст автаж байв. Тэр Тэхёны араатан төрхийг нь харсан. Тэхёныг зэвүүн амьтан гэдгийг мэдэх ч ийм хэрцгий араатан гэдгийг тэр мэдээгүй шүү дээ. Түүний нүдэнд нулимс хуралдан нүдийг нь бүрэлзүүлсээр удалгүй хацрыг нь даган урсах нь тэр. Тэр ямар ч царайны хувиралгүй, нүдээ цавчих ч үгүй түүнрүү харах ба зөвхөн түүний нүднээс айдас түгшүүрийн гашуун ус л урсаж байв.
Бугыг бүрэн алсныхаа дараа Тэхён урт цагаан соёогоо түүнээс салган уруулыг нь даган урсах час улаан цусаа арчин Элизабетрүү харан гараа сунгах аж.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now